Оюутан залуусыг цагийн болон түр ажлын байранд зуучлах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр


Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6.3.7, 12.1, 16.1 дэх заалтуудыг үндэслэн Хөдөлмөр Эрхлэлтийн Үндэсний Зөвлөлийн 2015 оны 9 дүгээр тогтоолын гуравдугаар хавсралтаар баталсан “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр” Их дээд сургуулийн оюутан, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын өдрийн ангид суралцагчийг хичээлийн бус цагаар орлого олоход дэмжлэг үзүүлэх зорилгоор цагийн ажилд зуучилдаг. НХУСийн Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн зохицуулагчаар НУБ-ийн 3-р курсийн оюутан Л.Тэрбиш ажиллаж байна.