ARROW PROJECT IN MONGOLIA

Европын Холбооны санхүүжилтээр Монгол улсын 12 их сургууль дээр 2018-2021 онд "Монголын их, дээд сургуулийн эрдэм шинжилгээ, инновацийн чадавхийг сайжруулах нь" сэдэвт ARROW төсөл амжилттай, маш үр дүнтэй хэрэгжээд дуусч байна.

Энэхүү төслийг санаачлан хэрэгжүүлсэн Испани улсын Гран Канар дах Лас Палмасын их сургуулийн баг Valentina Grasso, Польш улсын University of Szczecin Professor Malgosia, Португал улсын Портогийн их сургууль, мөн энэ төслийг МУ-д амжилттай хэрэгжүүлэхийн төлөө

чин сэтгэлээсээ зүтгэж, хөөцөлдөж, сургуулиудыг ЕХ-нд гишүүнээр бүртгүүлж, PIC код авахад сэтгэл харамгүй тусалсан доктор Ж.Отгонсүрэн, төслийн үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд зөв чиглүүлэн удирдсан МУБИС-ийн төслийн удирдагч, НХУС-ийн захирал, Профессор Ж.Батбаатар, багийн гишүүн Монгол хэл шинжлэлийн тэнхмийн багш доктор, дэд профессор Д.Эрдэнэсан, болон багийн хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье