МУБИС-ийн ОЮУТАН, СУРАЛЦАГЧДЫН АНХААРАЛД

МУ-ын Засгийн газрын IX.14-ний өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг "Хэвийн горим"-д шилжүүлсэнтэй холбогдуулан сургалтын үйл ажиллагааг дараах байдлаар өөрчлөв. Үүнд:
- Бакалаврын I-III ангийн танхимын хичээл: 2020 оны 9-р сарын 21 нд хуваарийн дагуу эхэлнэ .
- Нэг дадлага хийж буй оюутнуудын танхимын хичээл: 10-р сарын 5 нд эхэлнэ.
- Туршин заах болон багшлах дадлагыг зэрэгцүүлэн хийж буй оюутнуудын танхимын хичээл: 10-р сарын 19 нд эхэлнэ.
- Дадлага хийж буй оюутнуудын хичээл ОНЛАЙНААР үргэлжлэн явагдана.
Танхимын сургалтын үйл ажиллагаа эхэлж байгаатай холбогдуулан цар тахлын халдвараас урьдчилан сэргийлж, ариун цэврийг сахих дэглэм журмыг чанд биелүүлэхийг хүсье
МУБИС-ийн Захиргаа