СӨБСС зургаан номын нээлт хийлээ

Багшийн сургуулийн Сургуулийн өмнөх  боловсролын салбар сургуулийн багш нар НҮБ-ын Хүүхдийн сан, Австрали улсад төгсөгчдийн холбоо болон МУБИС-ийн техникийн болон санхүүгийн дэмжлэгтэйгээр 6 номыг боловсруулж хэвлэн нийтийн хүртээл болгож байна. 

Эдгээр 6 ном нь МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын салбар сургуулийн түүхт 55 жилийн ойн өмнө гарч, уг ойд  зориулагдаж байгаагаараа онцлогтой юм. 
Хэвлэлээс шинэхэн гарсан 6 номыг нэрлэвэл,   
•    Тэгш хамруулах боловсролын чиг хандлага – сургуулийн өмнөх боловсролд сургалтын гарын авлага 
•    Сургуулийн өмнөх насны хүүхдийн хэл ярианы хөгжилийн онол арга зүй оюутны сурах бичиг 
•    Төсөлт тоглоом 
•    “K-WPPSI-IV” оношлогооны гарын авлага буюу Векслерийн тестийн орчуулгын хувилбар
•    Сургуулийн өмнөх насны хүүхдийн хэл ярианы хөгжлийг үнэлэх арга зүй болон Сургуулийн бага ангийн хүүхдийн хэл ярианы хөгжлийг үнэлэх арга зүй 
•    Багш, сургуулийн өмнөх боловсрол мэргэжлийн  чиглэлээр суралцаж буй оюутны гарын авлага  зэрэг олон жилийн судалгаа, туршилтад суурилсан олон хүний мэдлэг ухаан шингэсэн “сайн” бүтээлүүд юм. 
 
Энэхүү номын хур буусан, тэмдэглэлт өдрийн арга хэмжээнд МУБИС-ийн захирлын зөвлөх, академич Б.Жадамба; МУБИС-ийн сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Л.Цэрэнсодном;  МУБИС-ийн Багшийн сургуулийн захирал Д.Мандах;   МУБИС-ийн БоСС-ийн захирал Г. Цогцолмаа; МУБИС-ийн номын сангийн эрхлэгч Ж.Баатарсүрэн;  НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтэн С.Өлзийсайхан; ХБНГУ-ын Бавари мужийн Бага насны хүүхдийн хөгжлийн институтын доктор Б.Нагел;  МУБИС-ийн салбар сургуулийн тэнхимийн эрхлэгчид, эрдэмтэн багш нар болон  БМДИ, төрийн бус байгууллагын төлөөлөл зэрэг өргөн төлөөлөл оролцлоо. 
Эдгээр 6 ном бүхэн өөр өөрийн онцлогтой, уншигч оюутнууд, багш нар, эрдэмтэн судлаачид, эцэг эхчүүдэд ач тустай юм. Ялангуяа Тэгш хамруулах боловсролын чиг хандлага – сургуулийн өмнөх боловсролд сургалтын гарын авлага нь боловсролын тусгай хэрэгцээтэй хөгжлийг бархшээлтэй бага насны хүүхдүүдийг боловсролын үйлчилгээнд хамруулах, эдгээр хүүхдүүдтэй ажиллах багш нарыг  бэлтгэх, давтан бэлтгэхэд ихээхэн ач холбогдолтой болох юм.