МБУС-ийн багш нар Springer хэвлэлийн газраас гаргасан бүтээлд оролцов

Springer хэвлэлийн газраас саяхан гаргасан  “Өдөр тутмын мэдлэг, боловсрол ба тогтвортой ирээдүй” (Everyday Knowledge, Education and Sustainable Futures: Transdisciplinary Approaches in the Asia-Pacific Region) номонд Математик- Байгалийн ухааны сургуулийн Газарзүйн тэнхмийн багш, профессор Е.Батчулуун  “Монголын нүүдэлчид: Глобалчлал ба нийгмийн өөрчлөлтийн нөлөө” (Mongolian Nomads: Effects of Globalization and Social Change) бүлэг бичжээ. Уг номонд Ази-Номхон далайн бүсийн 10 гаруй орны судлаачид тогтвортой хөгжлийн талаар тулгамдаж буй асуудлыг тус бүрийн жишээн дээр авч үзсэн байна. 
http://link.springer.com/book/10.1007%2F978-981-10-0216-8
Түүнчлэн проф.Е.Батчулуун тус тэнхмийг төгсөгч доктор Т.Навчаа (Хүмүүнлэгийн ухааны их сургууль), Г.Уранчимэг (дидактикийн тэнхим) нарын хамтран туурвисан өгүүлэл импакт-фактор бүхий “International Journal of Asian Business and Information Management” (Volume 7, Issue 4, October-December 2016) сэтгүүлд хэвлэгдсэн амжилтаар сургуулийнхаа ойг угтаж байна. http://www.igi-global.com/article/policy-provisions-and-teachers-needs-on-climate-change-education-for-sustainable-development-in-mongolia/163158

МБУС-ийн Газарзүйн тэнхим