“Мультимедиа программ хангамжийг сургалтад хэрэглэх, хөгжүүлэх нь” сэдэвт үндэсний IX уралдаанд оролцохыг урьж байна

МУБИС-ийн МБУС-ийн Мэдээлэл зүйн тэнхимээс “Мультимедиа программ хангамжийг сургалтад хэрэглэх, хөгжүүлэх нь” сэдэвт үндэсний IX уралдааныг уламжлал болгон зохион байгуулна.

Зорилго: Багш нар сургалтын үйл ажиллагаандаа МХХТ, мультимедиа программ хангамжийг сургалтын арга зүйдээ интеграцчилан хэрэглэж байгаа сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, багшийн хөгжлийг дэмжих.

Ашиглах программ хангамж:

o   Нээлттэй эх болон бусад программ хангамж

o   Сургалтын зориулалттай вэб сайт болон сургалтын цахим материал

Ээлжит хичээлийн сэдэв: Чөлөөтэй

Оролцогч: ЕБС-ийн бүх мэргэшлийн багш нар

Уралдааны I шатанд тэнцсэн оролцогчид дараах материалыг электрон хэлбэрээр МУБИС-ийн МБУС-ийн “Мэдээлэл зүйн тэнхим” (уралдааныг зохион байгуулах комисс) -рүү илгээнэ.

1.      Багшийн танилцуулга (Сургууль, овог нэр, мэргэжил)

2.      Ээлжит хичээлийн хөтөлбөр

3.      Хичээл зааж буй видео бичлэг

4.      Хичээлд ашигласан цахим хэрэглэгдэхүүн

Материалыг хүлээн авах сүүлийн хугацаа: 2016.12.05

Уралдааны II шатны шалгаруулалт хийн буцаан мэдэгдэх: 2016. 12.09

Уралдааны III шатны шалгаруулалт /Улсын уралдаан/: 2016.12.15

Шагнал, байр:

1-р байр: “Мультимедиа ашигладаг үндэсний шилдэг багш” гэсэн батламж, мөнгөн шагнал

2, 3-р байр: Батламж, мөнгөн шагнал

“Мультимедиа программ хангамжийг сургалтад хэрэглэх, хөгжүүлэх нь” сэдэвт уралдааны удирдамжийг хавсаргав. 


“Мультимедиа программ хангамжийг сургалтад хэрэглэх, хөгжүүлэх нь” сэдэвт үндэсний IX уралдааны удирдамж

Зорилго: Багш нар сургалтын үйл ажиллагаандаа МХТ, мультимедиа программ хангамжийг хэрхэн хэрэглэж байгааг тодруулах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх.

Ашиглах программ хангамж:

o    Нээлттэй эх болон бусад программ хангамж

o    Сургалтын зориулалттай вэб сайт болон сургалтын цахим материал

Ээлжит хичээлийн сэдэв: Чөлөөтэй

Оролцогч: ЕБС-ийн төрөл бүрийн мэргэшлийн багш нарhttp://msue.edu.mn/irtc/wp-includes/js/tinymce/plugins/wordpress/img/trans.gif

Шалгаруулалт:
1-р үе шат:

Аймаг, нийслэлийн дүүргийн “Боловсролын газар” нь  тухайн орон нутагтаа тэмцээнийг зохион байгуулж (2016.12.04), шалгарсан нэг багшийн заасан ээлжит хичээлийн хөтөлбөр, видео бичлэгийг электрон хэлбэрээр МУБИС-ийн МБУС-ийн “Мэдээлэл зүйн тэнхим” (уралдааныг зохион байгуулах комисс) -рүү илгээнэ./CD, DVD хэлбэрээр болон хэмжээ бага бол/

Шалгарсан материалыг хүлээн авах хугацаа: 2016.11.28-2016.12.05-ныг хүртэл. Хугацаа хэтэрсэн тохиолдолд хүлээн авахгүй.

2-р үе шат:

Уралдаан зохион байгуулж буй төв комисс аймаг, хотоос шалгарч ирсэн материалтай нэг бүрчлэн танилцаж, 10 багшийг шалгаруулан дараагийн шатанд орох эрх олгоно. Мэдэгдэх хугацаа 2016.12.09

3-р үе шат:

2016.12.15–ны өдөр УБ хот болон 21 аймгаас шалгарсан шилдэг 10 багш нар өөрийн бүтээлээ илтгэн танилцуулж,  “Мультимедиа ашигладаг үндэсний шилдэг багш”-ийг тодруулж, Нийслэлийн Боловсролын газар, Аймгийн боловсролын газрын вэб сайтад бүтээлийг нь байршуулна.

Шагнал, байр:

1-р байр: “Мультимедиа ашигладаг үндэсний шилдэг багш” гэсэн батламж, мөнгөн шагнал

2, 3-р байр: Батламж, мөнгөн шагнал

Зохион байгуулагчид:

o    Монгол Улсын Боловсролын Их Сургууль

o    МУБИС-ийн Математик Байгалийн Ухааны Сургууль

o    МУБИС-ийн МБУС-ийн Мэдээлэл зүйн тэнхим

Дэлгэрэнгүй мэдээллийг:           

o    http://www.mnue.mn

Холбоо барих утас, цахим шуудан:

Тэнхимийн эрхлэгч Ph.D Д.Цэдэвсүрэн              99082681                70112246                tsedevsuren@msue.edu.mn

Багш С.Эрхбаяр                                                    99044147              erkhee@gmail.com                                 

Багш Ч.Мягмаргармаа                                          99077566               myagmargarmaa@gmail.com

Туслах ажилтан Б.Мөнхчимэг                              99863323                munjig3@gmail.com

Анхаарах зүйл:

Хичээлд хэрэглэгдсэн бүх хэрэглэгдэхүүнийг DVD дээр эмх цэгцтэй хуулсан байх бөгөөд DVD-ний нүүрэн дээр аймаг, сургууль, мэргэжил, заасан хичээлийн сэдэв, багшийн овог нэр, холбоо барих утасны дугаар, и-мэйл хаягийг бичсэн байна. Энэхүү мэдээллийг DVD дээр бичдэг тусгай зориулалтын үзгээр бичих юмуу Label дээр бичиж хэвлээд наасан байх. Учир нь тухайн DVD нь Мэдээлэл зүйн тэнхимийн номын санд архив болон хадгалагдаж оюутан, суралцагч, судлаачид хэрэглэн сурталчлах болно.