Англи хэлний /цахим/ Олимпиад -V

НХУС-ийн Англи хэлний тэнхим -ээс зохион байгуулж буй МУБИС-ийн 70 жилийн ойн нэрэмжит Англи хэлний /цахим/ Олимпиад -V хэлний бус ангийн оюутнуудын дунд 2021 оны 5 дугаар сарын 1- ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.

МУБИС-ийн оюутан залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамтран суралцах, хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилготой уламжлалт Англи хэлний Олимпиад - V -ыг МУБИС-ийн 70 жилийн ойд зориулан НХУС-ийн АХТ -ээс 2021 оны 5 дугаар сарын 1-ны өдөр амжилттай зохион явуулав.

Уг олимпиадыг АХТ-ийн багш Г. Дүгэржав , Х.Нармандах, Д.Насанханд, Ц. Сарангэрэл нар хамтран зохион байгуулсан бөгөөд Англи хэлний E-1,2 хичээл судалж буй МУБИС-ийн МБУС, НХУС, ДУТС, Багшийн сургууль, БОСС, СӨБС–ийн 2000 гаруй оюутнаас шалгарсан 92 шилдэг оюутан оролцож, англи хэлний мэдлэгээ цахимаар сорьсон нь онцлог үйл явдал болсон юм.

НХУС-ийн ХА-ны дарга Г. Агиймаа анхны цахим Англи хэлний Олимпиад -V -ыг нээж багш нар болон оролцогчдод хандан мэндчилгээ дэвшүүлж , амжилт хүслээ.

Анхны цахим Англи хэлний Олимпиад -V амжилттай явагдаж 1-р байрыг НХУС-ийн МХУЗБ-1 ангийн оюутан Т. Солонго, 2-р байрыг НХУС-ийн ХХБ-1 ангийн оюутан Э.Хулан, 3-р байрыг НХУС-ийн ТНУБ -1 ангийн оюутан Д. Цэрэндолгор нар бусдыгаа манлайлан тус тус эзэлж, тусгай 5 байрыг БС-1 ангийн оюутан Ш.Удвал, НХУС-ийн МХУЗБ-1 ангийн оюутан Г.Сүрэн, МБУС-ийн МБ-1 ангийн оюутан Б.Энхмаа, НХУС-ийн ХХБ-1 ангийн оюутан Б. Анударь, НХУС-ийн ОAХБ-2 ангийн оюутан И. Ариунжаргал нар өргөмжлөл, шагналын хамт хүртлээ.

Шавь нар нь өндөр амжилт үзүүлсэн АХТ-ийн багш Ц.Анхныбаяр, Б.Болортуяа, Ц.Нарангэрэл, Д.Насанханд, Д.Өлзийжаргал, Ц.Сарангэрэл, Ш.Тунгалаг нарт хамт олныхоо өмнөөс баяр хүргэхэд таатай байна.

Анх удаа цахимаар зохион байгуулагдсан Англи хэлний Олимпиад -V - ыг дэмжиж ажилласан НХУС-ийн захирал док.проф Ж. Батбаатар, НХУС-ийн ХА-ны дарга Г. Агиймаа, АХТ-ийн эрхлэгч Б.Нямсүрэн , олимпиадад идэвхитэй оролцсон АХТ-ийн багш нарт талархсанаа илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

НХУС-ийн Англи хэлний тэнхим