ЭРДЭМТЭН СУДЛААЧДЫН АНХААРАЛД

Шинээр хэвлэгдэн гарах “ Дээд боловсрол “ сэтгүүлийн анхны дугаарт оруулах өгүүлэл, нийтлэлийг доорх чиглэлийн дагуу хүлээж авч сонгон шалгаруулалт хийнэ. Ирүүлэх материал нь доорх хэлбэртэй байж болно.
1.    Нийтлэл 2. Тойм өгүүлэл 3. Судалгааны өгүүлэл
Судалгааны өгүүллийг  хавсаргасан загварын дагуу бичнэ. Материалыг монгол хэлээс гадна англи, орос хэлний аль нэг дээр хөрвүүлэн бичихээс гадна хураангуйг англи, монгол хэл  дээр бичнэ.  
Өгүүлэл, нийтлэл бичих чиглэл:

  1.дээд боловсролын хөгжлийн дэлхийн улс, орнуудын 
тэргүүлэх чиг хандлага;
  2. дээд боловсролын талаарх Монгол улсын Төрийн бодлого шийдвэр,
 эрх зүйн орчин;
  3.дээд боловсролын систем, зохион байгуулалт, удирдлага 
менежментийн өнөөгийн  байдал ба хөгжлийн асуудал;
  4  дээд боловсролын багшийн хөгжил, төлөвшил;
  5. дээд боловсролын агуулгын шинэчлэл, төгөлдөржүүлэлт;
  6. дээд боловсролын сургалтын технологийн шинэчлэл, хөгжил;
  7. сэтгэц, танин мэдэхүйн онолууд, тэдгээрийн суралцахуйн практик хэрэглээ;
  8. дээд боловсролын чанар, үнэлгээ;
  9.  дээд боловсрол- шинжлэх ухаан- инноваци;
  10. оюутны төлөвшил хүмүүжил;
  11. дээд боловсрол олгох үйл ажиллагаан дах  гадаад орны туршлага;
  12. дээд боловсролын судалгаа;
  13. дээд боловсролын тэргүүн туршлага;

 

Материал хүлээж авах хаяг: Zoljim2001@yahoo.com, soyombo_alt200@yahoo.com
Утас:94110223,  96616500
ДЭЭД БОЛОВСРОЛ СУДЛАЛЫН МОНГОЛЫН НИЙГЭМЛЭГ
Лавлах материалыг энд хавсаргасан 1- 4р хавсралтуудаас үзнэ үү.

 

Хавсралт 1


ЭШ-НИЙ ӨГҮҮЛЭЛ БИЧИХЭД БАРИМТЛАХ ЗААВАР 

ӨГҮҮЛЛИЙН НЭР  
               (16pt хэмжээтэй Bold том  үсгээр мөр голлон бичнэ. )

       Зохиогчийн овог нэр (үсгийн өндөр 14pt, italic- хэлбэрээр мөр голлуулж бичнэ.)
      Эрдмийн зэрэг, цол, албан тушаал, салбар, тэнхимийн нэр, судалгааны ажлын салбар, 
                                   чиглэл, байгууллага, аймаг хот, улс 
                                           (12pt, мөр голлуулж бичнэ.)
Үндсэн сургууль, байгууллагын нэрийг товчлоод, салбар сургууль тэнхим, байгууллагын нэрийг товчлохгүй .
           Зохиогчтой харьцах цахим хаяг (үсгийн өндөр 12pt, italic- хэлбэрээр мөр голлуулж, доогуур зураасгүй бичнэ.)
Жишээ:      
   

ГАДААДЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТЫН АГУУЛГЫН ХАРЬЦУУЛСАН   СУДАЛГАА


    Ц.Оюуна, Н.Уранчимэгb* 
аМагистрантур, докторантурын албаны ахлах мэргэжилтэн, ШУТИС, УБ хот, Монгол улс (10 фонд, налуу)
b*Чикаго-Монгол сургуулийн захирал, Чикаго хот, Америкийн Нэгдсэн Улс
a И-майл: ts_oyun2005@yahoo.com
b*И-майл: urnaa.nam@yahoo.com
Тайлбар:
            a  Нэгдүгээр зохиогч, * Бакалавр, магистр, докторант  (суралцагч ),
           b  Удирдагч  буюу 2-р зохиогч 


Хураангуй 
Монгол хэл дээр 300 хүртэл үгтэй  (10pt хэмжээтэй,  italic- хэлбэрээр  бичнэ).
Хураангуйд :
-    Судалгааны зорилго ,
-    Судалгааны арга, хэрэглэгдэхүүн, 
-    Судалгааны гол үр дүн, дүгнэлт, дэвшүүлж байгаа санал зэргийг гаргана
Түлхүүр үг  
(10pt хэмжээтэй,Bold, өгүүллэгийн агуулагыг илэрхийлэхүйц 4-5 үгийг нэр үгийн ганц тоонд бичих)

Оршил (10pt хэмжээтэй, Bold, зүүн талдаа зэрэгцэх)
Оршил нь өгүүллийн бичвэрийн 5 % орчим байна.
Оршлын үндсэн агуулга:
•    Судалгааны зорилго, зорилт, (дэвшүүлсэн таамаглал),
•    Тухайн асуудлын урьд өмнө судлагдсан байдал ( эшлэл авах),
•    Судалгааны үндэслэл,тулгамдсан чухал асуудал болох,  
•     Судалгааны ач холбогдол,
•     Дэвшүүлж байгаа асуудлын шинэлэг, бүтээлч тал,
Судалгааны арга
      Энэ хэсэгт судалгаа нь мэргэжлийн түвшинд хийгдсэн эсэхэд хариулт өгөхүйц 
бөгөөд өгүүллийн бичвэрийн 10- 15%-ийг эзэлж байна.
Үүнд:
-    Хэрэглэсэн судалгааны арга, аргазүй, 
-    Судалгааны хэрэглэгдэхүүн, туршилт, судалгаа явуулсан хугацаа, түүвэр,
-    Үр дүнг боловсруулж, задлан шинжилсэн аргазүй,  хэрэгсэл
г.м.  Уг аргазүйгээр судалгааг давтан үйлдэх боломжтой  байх.

             Өгүүллийн үндсэн хэсэгт судалгааны үр дүнг үзүүлнэ. 
Энэ хэсэгт судалгааны зорилго-зорилт, (таамаглал) хэрхэн биелж, батлагдсаныг үзүүлнэ.  Үндсэн хэсэг өгүүллийн бичвэрийн 50- 60%-ийг эзэлж байх.
                                          БҮЛГИЙН ГАРЧИГ (10pt, Bold мөр голлуулж, том
                                                                                  үсгээр  )
Дэд бүлгийн гарчиг  (10pt, Bold, эхний үсэг нь том, зүүн талдаа зэрэгцэх
Хэлэлцүүлэг  
( Бичвэрийн 20- 30% байна )
Энэ хэсэгт өөрийн судалгааны үр дүнг бусад судлаачдын судалгааны үр дүнтэй харьцуулсан дүн шинжилгээ, гарсан үр дүн онол практикийн ямар ач холбодолтой, практикт хэрхэн хэрэглэх зэргийг үзүүлнэ. Энэ нь дүгнэлт гаргах гол үндэслэл болно.
Дүгнэлт
(10pt, Bold, эхний үсэг нь том, зүүн талдаа зэрэгцүүлж, Regular горимд бичих)

 Ашигласан материалын жагсаалт  (9pt, Bold,  эхний үсэг нь том, зүүн талдаа 
                                                                           зэрэгцэх)
Ашигласан материалыг ишлэл татсан дарааллаар эсвэл цагаан толгойн үсгийн дарааллыг баримтлан ( italic- хэлбэрээр) бичнэ. Ашигасан материалыг өгүүлэлд ишлэл авсан дарааллаар бичвэл дугаарыг [1]   дунд хаалтанд бичнэ.
Гурваас дээш хүмүүсийн хамтын бүтээлд эхний 3 зохиогчийн нэр, овгийг бичнэ. 
Жишээ нь:
[1] Бурмаа А., Дармаа Б., Дашцэрэн Л ба бусад 2004 оны хүйтний улиралд Монголын хүн амын дунд эргэлтэнд байгаа томуугийн вирусийг тандан судалсан дүн. “ Халдвар судлалын Монголын сэтгүүл”2005.: №3(6): 1-15

[2] Төмөрбаатар Н.,Балжинням Ш., Гөлгөө А ба бусад Материалын эсэргүүцэл. УБ.: 1996. 295х
:
[3] Сопротивление материалов /Под ред. акад. АН УССР. Писаренко Г.С. с 5-е изд., перераб. и доп. с К.: Вища шк. Головное изд-во, 1986.с 775с.
[4] Алтанцэцэг Ч., Буяндэлгэр Д. ‘’ Монголчуудын өвлийн улиралд голлон өмсдөг хувцасны нэр төрлийн судалгаа ’’ // ТИС-ийн эрдэм шинжилгээний бичиг. УБ.: 1997. N3(29) 41Ц хх.56-65
Эшлэлийг “APA” загварыг баримтлан бичнэ / Тайлбарыг хавсралт 3-аас үзнэ үү/

Зохиогчийн тухай (9pt, Bold, эхний үсэг нь том, зүүн талдаа зэрэгцэх)
Төгссөн сургууль, мэргэжил, боловсролын зэрэг, эрдмийн цол, судалгааны ажлын чиглэл
Талархал
Зохиогчоор оруулах боломжгүй боловч судалгаа хийх, боловсруулахад хувь нэмэр оруулсан байгууллага, хүмүүст хандсан  талархал.

Хавсралт
Хавсралтаар практик зөвлөмж, судлаач нарт тусламж болохуйц томъёоны гаргалгаа, судалгааны үр дүнгийн тооцоо зэрийг үзүүлж болно.
            
                                                                                                                                     Хавсралт 2

ЭШ-НИЙ ӨГҮҮЛЭЛ БИЧИХ ТОВЧ ЗААВАР
         
  Өгүүллийн бичвэрийг А4 хэмжээний 15 хүртэл хүртэл нүүр хуудсанд   "Times New Roman" үсгийн фондын 10 pt өндрийг сонгож, хуудасны захаас (Left: 2.2cm, Right: 2,5cm, Top: 2.5cm; Botton: 2,5cm ) зай үлдээж бичнэ.
           Header, fooder командыг ашиглахгүй, хуудсанд дугаар тавихгүй.  Зүйлийг шинэ мөрнөөс,  эхлэж, мөр хооронд 1sp зайтай, мөрүүд баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдсэн байх ба догол мөрийн өмнө 6 pt зай үлдээнэ. 
            Математик бичиглэлийг Equition  программаар 10 pt  өндөртэй бичих бөгөөд  томъёог дээд доод талаасаа 10pt  зайтай мөр голлуулах ба томъёоны дугаарыг мөрний төгсгөлд бага хаалтанд бичнэ.
             Хүснэгтийг өгүүлэлд орсон дарааллаар нь дугаарлах бөгөөд  гарчигийг 10pt хэмжээтэй ( italic- хэлбэрээр ) баруун дээд талд, дүрслэлийн (График, диаграмм, бүдүүвч, зураг г.м ) нэрийг хуудасны голд доор нь бичнэ.  Жишээ нь:

                     Хүснэгт 1.1 Нүүрснээс янз бүрийн уусгагчаар битум ялгасан дүн
                                   Зураг 3.1 Цацраг идэвхит хар тугалганы изотопын хэмжилтийн гистограмм
График, диаграмм, зураг, хүснэгт зэргийг хар цагаанаар дүрсэлж, ялгасан байхын дээр Scanner ашиглаж оруулсан зургийг 300 dpi-аас багагүй нягтралтай,`TIF`,`JPEG``BMP`,`GIF`өргөтгөлтэйгээр буулгаж, зураг дээрх үсэг тооны өндөр нь өгүүллийн ерөнхий бичвэрийн үсэгний өндөртэй адил байна.