ОЮУТНЫ САНААЧЛАГЫГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ЯВЦЫН ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦЭВ

БСШУСЯ, Дээд боловсролын шинэчлэл төслийн ажлын хүрээнд МУБИС-ийн 10-н оюутны төслийн баг 6 дугаар сард гэрээ байгуулан үйл ажиллагаагаа эхэлсэн билээ. Уг ажлын хэрэгжилтэнд хяналт тавихаар Эрдэм Шинжилгээний Албанаас явцын тайланг 2016 оны 10 дугаар сарын 20-нд 13 цагт хэлэлцлээ.Эрдэм шинжилгээний албанаас зохион байгуулан тус төслүүдийг нэр дэвшүүлсэнбөгөөд хамгийн олон төслийн санал дэмжигдсэн сургуулиар шалгарсан билээ. МУБИС-ийн “Б” байрны авто зогсоолын асуудлыг шийдвэрлүүлэхээр “Авто зогсоолын дугаар танигч”-ийг Ц.Пүрэвжаргал ахлагчтай баг 6 сард хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа бөгөөд зөвхөн бүртгэлтэй автомашин зогсоолд нэвтрэх боломжоор хангагдах юм. Түүнчлэн Технологийн дадлага хичээлийн кабинетийн орчны бохирдолыг арилгах нь, Оюутны байранд фитнесс танхим байгуулах, Туузан хөрөөний суурь машиныг зохион бүтээх төслүүд хугацаанаасаа өмнө 100 хувийн гйүцэтгэлтэй байгаа тул тайланг холбогдох газар илгээхээр тогтов. Улаанбаатар хотын суурьшил даган амьдрах сарьсан багваахайн зүйлүүд, хамгаалал, Химийн хичээлийн сургалтанд хэрэглэгдэх хялбаршуулсан багаж хийх, клуб байгуулах, Иргэдэд Туул голын ай савыг хамгаалах ухамсар төлөвшүүлэх нь нь төслийн багийн үйл ажиллагаа 60-70 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд нийт төслийн хугацаа 2017 оны 6 дугаар сард дуусах гэрээтэй байгаа болно.

Эрдэм Шинжилгээний алба