Биологийн тэнхим Молекул биологийн лабораторийн сүүлийн үеийн багаж төхөрөмжтэй боллоо

Биологийн шинжлэх ухаанд сүүлийн үед судалгаа, шинжилгээний ажил ихэнхдээ молекул биологи, молекул генетикийн түвшинд хийгдэж байна. Амьтан, ургамлын ДНХ молекул ялгах, цэвэршүүлэх, эндонуклеазаар хэрчих, гибридизаци хийх, нуклеотидын дарааллыг тогтоох, шинэ рекомбинант ДНХ молекул гаргаж авах, генийн дарааллыг нарийвчлан судлаж, ангилалзүйн нарийн төвөгтэй асуудал, удам төрлийн холбоог тогтоох, хромсомын байршлыг тодорхойлох зэрэг ДНХ молекултай холбоотой аргазүйг ажилдаа өргөн хэрэглэдэг болоод байгаа билээ. Энэ үетэй хөл нийлүүлэхийн тулд Биологийн тэнхмийн эрхлэгч доктор М.Мөнхбаатар, доктор Э.Занабазар нар МУБИС-ийн бичил төсөл, залуу эрдэмтдийн грантын төслийн санхүүжилтээр тодорхой тооны багаж, урвалж, шил савыг авч Биологийн тэнхмийн Молекул биологийн лабораторын багаж тоног төхөөрөмжийг шинэчлэв. Үүнд:PCR машин, өндөр хурдны центрифуг, вортекс, макро болон микро жин, автомат пипетк, шил сав, хуванцар эдлэл, урвалж зэрэг нийт 13 сая гаруй төгрөгний тоног төхөөрөмж, бодис урвалж нийлүүлэгдсэн юм. Эдгээр багаж, тоног төхөөрөмжийн туслалцаатайгаар одоо уг лаборатори Полимеразын гинжин урвал явуулах бүрэн боломжтой болж байгаа юм. ДНХ нэг эсээс нөгөөд, эцэг эхээс үр хүүхдэд хуулбарлагдан дамжиж байдаг. Бидний биед шинэ эс үүсэх тоолонд шинэ ДНХ нийлэгжиж байдаг. Энэхүү ДНХ-ийн хувилагдах үйл явцыг лабораторт хуруу шилэнд явуулахыг л  полимеразын гинжин урвал (ПГУ) гэж нэрлэдэг. ПГУ-аар дээжний ДНХ-ийн хэсгийг хэдэн мянга дахин хувилж олшруулах боломжтой. Ямар ч дээж байж болно, шүлс, цусны толбо, үрийн шингэн, арьс, үс, ургамал, хэдэн сая жилийн настай амьтаны үлдэгдэл гэх мэт. 
Уг багаж, тоног төхөөрөмжхүлээлгэн өгөх арга хэмжээнд МБУС-ийн захирал доктор О.Алтангоо, МУБИС-ийн эрдэм шинжилгээний албаны дарга доктор Я.Шийлэгмаа, Биологийн тэнхмийн багш нар оролцов.