"НХУС-2021" эрдэм шинжилгээний хурал болов

"НХУС-2021" эрдэм шинжилгээний хурал болов

Тус сургуулиас уламжлал болгон зохион байгуулдаг "НХУС-2021" эрдэм шинжилгээний хурал болж шилдгүүдээ тодрууллаа.

Тэргүүн байрт Түүхийн тэнхимийн багш, профессор Ц.Гантулгын “Монголын хойчийг сайжруулах хэргийг монголчууд хэрхэн хүлээн авсан бэ?”, дэд байрт Дорно дахины тэнхимийн багш А.Ганчимэгийн “Япон хэлний “Ус” -тай холбоотой танин мэдэхүйн зүйрлэлийг судлах нь”, гутгаар байрт Нийгмийн ухааны тэнхмийн багш Б.Батзаяагийн “Монголын нууц товчоо зохиолыг ЕБС-ийн сургалтын агуулгаар дамжуулан судалж буй байдал (10-р ангийн сургалтын агуулгын жишээн дээр)” илтгэл тус тус шалгарлаа.

Тэнхим тэнхимээсээ шалгарч илтгэл хэлэлцүүлсэн багш бүрт тусгай шагнал олгон урамшуулж, цаашид уламжлал болгохоор тогтсон нь энэ жилийн хурлын онцлог байлаа.

Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах комиссын даргаар доктор Э.Гэрэлт-Од, гишүүдээр дэд профессор Л.Жумдаан, Б.Энхээ, С.Энхжин, доктор Н.Мөнхбаяр нар ажиллав.