"Сэтгэл судлалын орчин үеийн асуудлууд-инноваци" хурал болно

МУБИС-ийн Сэтгэл судлал, арга зүйн тэнхим, МУИС-ийн Боловсрол, Сэтгэл судлалын тэнхим, Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгээс хамтран монголын сэтгэл зүйч, судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны  ажлуудыг танилцуулан хэлэлцүүлж, туршлага солилцох, судалгааны ажлуудыг нэгтгэн эмхэтгэж олон нийтийн хүртээл болгох зорилгоор “Сэтгэл судлалын орчин үеийн асуудлууд-инноваци” сэдвээр үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурлыг 2016 оны 11 дугаар сарын 25-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. 

Нэмэлт мэдээлэлийг дараах утсанд холбогдож авна уу.

Холбоо барих утас 88930123, 99061876, 99091058