"А.А.Леонтьев в мире наук" сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөв

ОХУ-ын болон Дэлхийн нэрт эрдэмтэн, Сэтгэл зүйч, Сэтгэц-Хэл шинжээч, академич, М.В.Ломоносовын шагналт Алексей Алексеевич Леонтьевын 80 насны ойд зориулсан "А.А.Леонтьев в мире наук" сэдэвт ОУЭШХ өнөөдөр МУБИС-ийн А-207 Эрдмийн танхимд амжилттай болж өндөрлөв. Тус хуралд ОХУ, БНХАУ, Япон, АНУ, БНСУ, Англи улсын эрдэмтэн судлаачид болон Монголын их, дээд сургуулиудын эрдэмтэн багш нар, магистрант, докторантууд Сэтгэл судлалын шинжлэх ухааны доктор (Sc.D), Хэл бичгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), академич нэрт эрдэмтэн А.А.Леонтьевын үзэл баримтлал, судалгаа шинжилгээний чиглэлээр олон сонирхолтой илтгэлүүдээ хэлэлцүүлэн, санал бодлоо солилцов. Энэхүү ОУЭШХ-ыг нэрт эрдэмтэн А.А.Леонтьевын гарын шавь МУБИС-ийн профессор, Боловсрол судлалын шинжлэх ухааны доктор (Sc.D) Д.Нямжав удирдан чиглүүлэв.