МУБИС НЬ ДОТУУР БАЙРНЫ ЦАХИМ СИСТЕМ ШИНЭЭР НЭВТРҮҮЛЖ БАЙНА.

МУБИС нь дотуур байрандаа орох оюутнуудаа цахим системээр нэгдсэн байдлаар бүртгэж эхэллээ.
МУБИС-ийн дотуур байрны бүртгэл 2020 оны 09 дүгээр сарын 17 – ны өдрөөс 10 дугаар сарын 1-ны өдөр хүртэл нээгдэж байгаа тул та өөрийн оюутны цахим системээр нэвтрэн “ДОТУУР БАЙР” цэсээр орж оюутны байранд орох хүсэлтээ илгээнэ үү. Мөн доорх зурганд ямар шат дарааллаар дотуур байранд бүртгүүлэх зааврыг орууллаа.