ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН УРЧУУДЫН ХОЛБООТОЙ ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

МУБИС-ийн Багшийн сургууль, Урлаг, Биеийн тамирын сургууль Японы Канагава мужийн Урчуудын Холбоотой хамтран технологийн хичээлээр сургалт явууллаа. Сургалтыг Багшийн сургуулийн Монгол хэл, нийгмийн ухааны тэнхим амжилттай зохион байгуулав. Сургалтад Багшийн сургууль, УБТС, УБ хотын цэцэрлэгийн болон МУБИС-ийн Лицей дунд сургуулийн 1-р ангийн зэрэг 48 багш хамрагдаж Канагавагийн Урчуудын Холбооны ажилтан Мацуда Юрика, Заэцу Мэгүми нар хичээлийг удирдлаа. 

Тус сургалтын агуулгад ЕБС болон СӨБ-ын цөм хөтөлбөрийн агуулгатай нийцүүлэн гарын доорх болон хаягдал материал ашиглан хичээлийн сонирхолтой хэрэглэгдэхүүн ("3D хөрөг”, “Нисдэг таваг”, “Шувууд”,”Дүнгэнэдэг зөгий”, “Сүлд модны чимэглэл”, “Үсэрдэг зураг”) хийх аргачлалыг оролцогчдын бүтээлч үйл ажиллагаанд тулгуурлан зохион байгуулах аргазүйг багтаасан байв.
 
 
 
 
Мэдээг бэлтгэсэн:
БаС-ийн МХНУТ-ийн багш  Ц.Наранцэцэг, А.Амардалай