“ОРЧИН ҮЕИЙН БОЛОВСРОЛЫН БОДЛОГО, МЕНЕЖМЕНТ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛНО

Монгол улсын боловсролын их сургуулиас 2017.05.5-6-нд зохион байгуулах “ОРЧИН ҮЕИЙН БОЛОВСРОЛЫН БОДЛОГО, МЕНЕЖМЕНТ” сэдэвтолон улсын эрдэм шинжилгээний хуралд эрхэм эрдэмтэн судлаачид та бүхнийг оролцохыг урьж байна.

Хурлын зорилго:

Орчин үеийн боловсролын бодлого, менежментийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл солилцох, оролцоо хамтын ажиллагааг хөгжүүлэх, менежментийн боловсронгуй хувилбарыг санал болгох, судалгааны ажлыг дэмжих, олон нийтэд сурталчлах

Зохион байгуулагч:

  • МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль
  • МУБИС-ийн Эрдэм шинжилгээний алба
  • МУБИС-ийн Боловсрол судлалын сургууль
  • МУБИС-ийн Багшийн сургууль

Хурлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг сургуулийн вэб хуудаснаас /http://mnue.mn/ авна уу. 

http://mnue.mn/home/read/601d96c3-026f-4b83-af63-0fbca8e35677