Ахмад багш нар, төгсөгчиддөө “Хүндэт доктор”, “Хүндэт профессор” цол олгов

МУБИС-ийн 65 жилийн ойг тохиолдуулан боловсролын салбарт он удаан жил үр бүтээлтэй ажиллан багш бэлтгэх үйлст хүндтэй гавьяа байгуулсан ахмад багш нар, төгсөгчиддөө МУБИС-ийн болон салбар сургуулиудын Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр “Хүндэт профессор”, “Хүндэт доктор” цол олгон өргөмжлөлийг дурсгалын медалын хамт гардуулж баяр хүргэв.

Үүнд: МУБИС-ийн "Хүндэт профессор" цолыг БоСС-ийн ахмад багш дэд профессор Б.Энхжаргал, НХУС-ийн ахмад багш Ж.Цэндсүрэн нарт  хүртээв.

Урлаг, Биеийн тамирын сургуулийн "Хүндэт профессор" цолыг Дүрслэх урлагийн тэнхмийн ахмад багш доктор, проф. С.Батчулуунд, "Хүндэт доктор"-ын цолыг ахмад багш, төгсөгч МҮОХ-ны дэд ерөнхийлөгч МУГТ, Ардын багш Ц.Дамдин, ахмад төгсөгч МУГБ М.Цэрэнханд нарт тус тус хүртээж хүндэтгэл үзүүллээ.

Боловсрол судлалын сургуулийн “Хүндэт доктор” цолыг БоСС-ийн ахмад багш Д.Пүрэвсүрэн, Ц.Оюунбадам нарт  хүртээв.
Математик, Байгалийн ухааны сургуулийн “Хүндэт доктор” цолыг Химийн тэнхмийн ахмад багш доктор, проф. Ч.Оюунцэцэг, Физикийн ангийн төгсөгч, ардчилалын алтан хараацай Дарь. Сүхбаатар нарт  олгов. 

Боловсрол, нийгмийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан хөдөлмөр зүтгэлээ өндрөөр үнэлүүлж эрхэм хүндтэй цол хүртсэн ахмад багш нар, төгсөгчиддөө халуун баяр хүргэж, сайн сайхныг хүсье.