Төгсөгчид

МУБИС-ийн төгсөгчдийн холбооны НХУС дахь  салбар зөвлөл нь :

  • МУБИС-ийн нийгэм дэхь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бололцоотой бүх талын дэмжлэг үзүүлэх
  •  Сурталчилгааны ажил явуулах, сургууль төгсөгчдийг эзэмшсэн мэргэжил, боловсролынхоо дагуу ажиллах, өөрийгөө хөгжүүлэхэд нь туслах
  • Оюутан залуучуудын дунд сургалт, уулзалт зохион байгуулах, төгсөгчдийг хамарсан тэмцээн уралдаан, уулзалт, төгсөгчдийг сургуультай холбох
  •  Орон нутаг дахь салбар зөвлөлийн ажлыг дэмжих, олимпиад, эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан, ЭШ-ний хурал зохион байгуулж нийгэмд болон сургууль, төгсөгчид хандсан олон талт ажлуудыг хийж ирлээ.

   Энэ хугацаанд төгсөгчдийн төлөөлөл МУБИС-ийн Удирдах Зөвлөлд ажиллах болсноор сургуулийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшний ажилд оролцож ирэв. Тухайлбал МҮОНРТ-ийн МN студийн захирал 1997 оны УЗА ангийн төгсөгч Ч.Батцэнгэл 2017-2020 оны хугацаанд, 2020 оноос 1991 оны ТБХААЗ ангийн төгсөгч Г.Дариймаа сонгогдон ажиллаж байна.

Тус холбооноос хийсэн зарим ажлуудаас онцлон дурдвал:

  • 2015 онд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын сургуулийн англи хэлний багш 1990 оны ТПУ ангийн төгсөгч Б.Бадамлянхуа санаачлан МУБИС-ийн төгсөгчдийн холбоотой / НХУС-ийн салбар зөвлөл/ хамтран “Англи хэлний олимпиад”ыг бүсийн хэмжээнд хийсэн. Энэ арга хэмжээнд НХУС-ийн англи хэлний багш Б.Болортуяа биечлэн оролцсон.
  • 2017 оны 10-р сарын 11 ны өдөр түүхийн тэнхмийн ахмад багш Б. Онхооны 90 насны ойн хүндэтгэлийн арга хэмжээг түүхийн тэнхимтэй хамтран зохион байгуулав. Уг арга хэмжээнд 1976, 1987 оны Түүхийн багш пионерийн удирдагчийн ангийн төгсөгчдийн төлөөлөл оролцов.
  • 2018 оны 3-р сарын 26 ны өдөр Олон улсын театрын өдрийн хүрээнд Театрын музейн хамтран ажиллах санал тавьсны дагуу “Үл мартагдах он жилүүд” уулзалтыг 1959-1963 онд сурч төгссөн УБДС-ийн кино драмын анхны ангийн төгсөгчдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулав. Энэ үеэр тус ангийн хамт олонд холбооны “Төгсөгчийн алдар” шагналыг олгов. Энэ арга хэмжээнд НХУС болон БС-ийн 1-р дамжааны оюутнууд оролцсон.

2018 оны 9-р сарын 1 нд МУБИС-ийн 1954 оны түүхийн багшийн ангийн төгсөгч, 1951 оны хичээлийн жилийн анхны хонхыг цохьсон Д.Сүрьяагийн үр хүүхдүүд, ач зээ нарын төлөөлөл НХУС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд хүрэлцэн ирж 2018-2019 оны хичээлийн жилийн хонхыг цохьсон шинээр элсэн орж байгаа оюутанд “Д.Сүрьяагийн нэрэмжит шагнал”ыг гардуулсан бөгөөд энэхүү шагналыг уламжлал болгон гардуулахаар болсон.

  •  НХУС-д 2010 онд элссэн болон, төгссөн  хэсэг төгсөгчид холбооны дэргэд “2010-Нэгдэл”-ийг байгуулсан бөгөөд,  үүсгэн санаачлагч нь 2014 оны төгсөгч Б.Батням, Т.Төмөрхүү, Э. Ундрахбаяр нар байв.
  • 2018 оны намар оюутнуудын дунд “Илтгэх чадварын тэмцээн”-ийг “2010-Нэгдэл” зохион байгуулсан.
  • 2018 онд  “ 2010-Нэгдэл”-ээс МУБИС-ийн оюутнуудын дунд  “Мэтгэлцээний уралдаан”-ыг зохион байгуулав.
  • Төгсөгчдийн холбооны ажлын шугамаар Төв, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Хөвсгөл, Баянхонгор аймгуудад төгсөгчидтэй уулзалт, сургалт зохион байгуулсан.
  •  Халх голын дайны 75,80 жилийн ойн хүрээнд “Хилйн зөрчлөөс ялалт хүртэл” арга хэмжээг ХХЕГ-тай хамтран зохион байгуулсан.
  • Хөвсгөл аймаг дахь төгсөгчдийн холбооны салбар зөвлөлөөс тухайлбал ТАЖ ангийн төгсөгч Галт болд санаачлан “Тэтгэлэгт оюутан” уралдааныг аймгийн ЕБС-ын төгсөх ангийн сурагчдын дунд зарласан бөгөөд, МУБИС-д урилгаар элсэх суралцах гурван сурагчийн сургалтын төлбөрийг ивээн тэтгэгч, хамтран зохион байгуулагч талаас даасан зэрэг олон ажлуудыг дурдаж байна.

НХУС –ийн үе үеийн төгсөгч дундаас онцлон дурдвал УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн /ТНС ангийн төгсөгч/, УИХ-ын гишүүн Г.Дамдинням / ТНС ангийн төгсөгч/,  УИХ-ын гишүүн Н.Учрал /түүхийн ухааны магистр/, Сайд Я.Содбаатар / түүхийн ухааны доктор/ гэх зэрэг төрийн түшээд тус сургуулийг баклавр, магистр, докторын түвшний сургалтыг дүүргэжээ.