НХУС-ИЙН ТЭНХМИЙН ЭРХЛЭГЧ Ш.ЦОЛМОН /МАПРЯЛ/-НЫ КОНГРЕССТ ОРОЛЦООД ИРЖЭЭ

НХУС-ийн Орос хэлний тэнхмийн эрхлэгч доктор Ш.Цолмон Испанид болсон Олон улсын орос хэл, уран зохиолын багш нарын Холбоо /МАПРЯЛ/-ны Конгресст оролцоод ирлээ. Испани улсын Гранада хотод 2015 оны 9-р сарын 13-20-ны өдрүүдэд  зохион байгуулагдсан “Орос хэл, уран зохиол дэлхийн соёлын орон зайд” сэдэвт МАПРЯЛ-ын 13-р Конгресс болон тус Холбооны Ерөнхий Ассамблейн хуралдаанд ОХУ, АНУ, Финланд, Герман, Молдав, Болгар, Гүрж, Чех, Румын, Нидерланд, Украин, Казахстан, БНХАУ, Польш, Швейцар зэрэг 70   гаруй орны 1200 зочин төлөөлөгч хүрэлцэн ирсэн ба Монгол улсыг төлөөлж Монголын орос хэл, уран зохиолын багш нарын холбооны ерөнхийлөгч, Монгол улсын Ардын багш, академич, доктор, профессор С.Галсан, МУИС-ийн багш доктор, профессор Ш.Туяа, 

МУБИС-ийн НХУС-ийн багш доктор, дэд профессор Ш.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй албан ёсны төлөөлөгчид оролцож, илтгэл хэлэлцүүлжээ. Нийт 14 чиглэлээр 35 салбар хуралдаан, 8 чиглэлээр дугуй ширээний ярилцлага болсноос гадна тус Холбооны Ерөнхий Ассамблей хуралдаж МАПРЯЛ-ын сүүлийн 4 жилийн хугацаанд хийсэн ажлын тайланг хэлэлцсэн байна. Дараагийн 14-р Конгрессыг зохион байгуулах улсаар Казахстан улс тодорлоо. Мөн тус Холбооны ерөнхийлөгчөөр Оросын боловсролын академийн ерөнхийлөгч, Санкт-Петербургийн улсын их сургуулийн ерөнхийлөгч хатагтай Л.А.Вербицкая улиран сонгогджээ.
 


Т.Дуламрагчаа