ЯПОНЫ ДЭНПА ГАКҮИН СУРГУУЛИУДЫН НЭГДЛИЙН ЗОЧИД АЙЛЧЛАВ

Япон улсын Дэнпа Гакүин сургуулиудын нэгдлийн ерөнхийлөгч ОГАВА АКИХАРҮ тэргүүтэй зочид төлөөлөгчид  9-р сарын 24-нд МУБИС-д ажлын айлчлал хийж, МУБИС болон  НХУС, УБТС, МБУС-ийн сургалт, суралгааны төвүүд, лабораториудтай танилцав. МУБИС-ийн захирал проф. Д.Мөнхжаргал, дэд захирал дэд проф. Х.Тамир, ГХА-ны дарга доктор Н.Дуламжав, НХУС-ийн захирал проф. Ж.Батбаатар, МБУС-ийн захирал дэд проф. О.Алтангоо, УБТС-ийн захирал дэд проф. А.Энхмаа нар зочин профессоруудыг хүлээн авч уулзан харилцан сургуулиудаа танилцуулж, хамтарч ажиллах талаар ярилцаж тохиролцсоны дагуу олон талаар хамтарч ажиллахаар МУБИС, НХУС, МБУС, УБТС-уудтай тусгайлан тус бүр  хамтын ажиллагааны гэрээнд үзэглэлээ. 

Энэ үеэр Дэнпа Гакүин сургуулиудын нэгдэлийн Токай Политехникийн коллежийн захирал  SUZUKI SHIGEKI, Дэнпа Гакүин сургуулиудын нэгдэлийн ГХА-ны дарга MATSUDA TAKAO, Монгол Японы найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч KITAGAWA MASAHIRO нар хамт байлцан МУБИС болон Япон улсын Дэнпа Гакүин хоорондын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуралцав. Тус гэрээнд хоёр сургууль хооронд сургалт, боловсрол, соёлын харилцааны чиглэлээр хамтарч ажиллах болов. Үүнд: 

1.    Багш, ажилчин албан хаагч, оюутан сурагчдыг солилцох.
2.    Хамтын судалгаа шинжилгээ, бусад төсөлд хамтран ажиллах.
3.    Эрдэм шинжилгээний ажил, бичиг материал болон мэдээлэл солилцоог идэвхжүүлэх.
4.    Эрдэм шинжилгээний бусад салбарт хамтран ажиллах.

Ингээд цаашдын хамтын ажиллагаа харилцан үр өгөөжтэй байхыг ерөөн амжилт хүсье.


 

  



 
  
Т.Дуламрагчаа