Төрийн нэгдсэн үйлчилгээний "ДАН" системд холбогдлоо

МУБИС нь төрийн нэгдсэн үйлчилгээний "ХУР", "ДАН" системд төрийн болон хувийн хэвшлийн их дээд сургуулиудаас хамгийн түрүүнд холбогдсон билээ.
Багшийн систем, Хөтөлбөрийн албаны системийг эхний ээлжид тус системийг нэвтрүүлж байна.
Цаашид тус 2 систем нь зөвхөн "ДАН" системээр нэвтэрдэг болох юм. Ингэснээр системд нэвтрэх эрхтэй хэрэглэгчийг зөв таньж нэвтрүүлэх ба аюулгүй байдлын төвшин дээшилнэ.
"ДАН" системийн танилцуулга: https://www.youtube.com/watch?v=0ZEjsrEFN_M