2016 ОНД ХЭРЭГЖИЖ БУЙ МУБИС-ИЙН САНХҮҮЖИЛТТЭЙ ИННОВАЦИЙН ТӨСЛИЙН ЯВЦЫН ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦЭВ

2015-2016 оны хичээлийн жилээс  МУБИС-ийн санхүүжилтээр багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, инноваци бий болгох зорилгоор инновацийн 11 төслийг шалгаруулан хэрэгжүүлж байна. Уг төслүүдийн тайлангийн хурал 2016 оны 10-р сарын 18-ны өдөр  А байрны 207 тоот танхимд явагдав.

Нийт 11 төслийн хэрэгжилт амжилттай явагдаж байгаа бөгөөд эдгээр төслүүдээс  МБУС-ийн багш Э.Занабазар ахлагчтай “Жимс ногооны бүтээгдэхүүн генийн өөрчлөлттэй (ГӨБ/GMO) эсэхийг шалгах молекул биологийн оношлуур цомог бэлтгэх” төслийн цомог нь Монгол улсад генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнийг оношлох, доктор Н.Наранцогт ахлагчтай “Монгол орны өндөрлөг бүсийн Сөд өвс /sanguisórba officinális/-ний антиоксидант  нэгдэл, эрүүл мэндийн цай гарган авах хими технологийн судалгаа” төслөөр байгалийн гаралтай эрүүл мэндийн цай бэлтгэж, зах зээлд нийлүүлэхээр судалгааны ажил хийгдэж байна. Түүнчлэн проф.Р.Базарсүрэн ахлагчтайDr ELECTRIC инновацийн бүтээгдэхүүнийг ЕБС- ийн сургалтанд турших” төсөл, багш Т.Ганзориг ахлагчтай “Ухаалаг хөгжмийн самбар хөгжүүлэх тухай” төслийн хүрээнд сургалтад хэрэглэгдэх иж бүрэн тоног төхөөрөмж, сургалтын багц хэрэглэгдэхүүнийг нийлүүлэхэд бэлэн болоод байна.

Робокон тэмцээнд оролцох багш, сурагчдын техник сэтгэлгээг хөгжүүлэх үүднээс Н.Даваасүрэн ахлагчтай “ABU Robocon” төслийн багийн ажлыг дэмжсэний үндсэн дээр 2016 онд оюутнууд маань тус тэмцээнд робот бүтээн оролцсон зэргээр төслийн явцын тайлан амжилттай хэрэгжиж байна. 

Эрдэм Шинжилгээний алба