МУБИС-ийн инновацийн бүтээлийн үзэсгэлэн гарлаа

МУБИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн албанаас 2016 онд МУБИС-ийн санхүүжилтээр хэрэгжсэн суурь судалгааны болон инновацийн бүтээлүүдийн үзэсгэлэнг 2017 оны 11-р сарын 27-ны өдөр хичээлийн В байрны 312 тоот танхимд зохион байгуулав. Эрдэмтэн багш нар, оюутан суралцагчдынхаа  эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжих, тэдний шинжлэх ухааны мэдлэг чадвар, ололт амжилт, үр дүн, шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, оюуны бүтээлүүдийг шинжлэх ухааны болоод эдийн засгийн эргэлтэд оруулах, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох, төр ба хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх  зорилгоор хэрэгжүүлж буй дээрх арга хэмжээ нь бодит үр дүнгээ өгсөөр байна. Ингээд энэ удаагийн үзэсгэлэнд оролцсон хэрэгжиж байгаа мөн  хэрэгжсэн МУБИС-ийн Инноваци болох Биет болон хэвлэмэл бүтээл, бүтээгдэхүүнүүдээс танилцуулъя: 
.
 
 
 
 
МУБИС-ийн Инноваци бүтээгдэхүүнүүд:
 
- “Монгол орны өндөрлөг бүсийн Сөд өвс /sanguisórba officinális/-ний антиоксидант  нэгдэл, эрүүл мэндийн цай гарган авах хими технологийн судалгаа” –МБУС (“Сөд өвс”цай-төслийн удирдагч: Н.Наранцогт /Химийн тэнхим/)
- “Чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх БИН-5 бэлдмэл”- МБУС (“БИН-5” бүтээгдэхүүн -төслийн удирдагч:Н.Наранцогт, Ү.Пүрэвжав /Химийн тэнхим/ )
- “Цаасан урлал 4D”- ДУТС (Календарь, цаасан бүтээл-төслийн удирдагч: А.Энхмаа /Технологийн тэнхим/)
- “Нэхмэл бүтээгдэхүүний зохион бүтээлт ба үйлдвэрлэл”- ДУТС (Нэхмэл ороолт-төслийн удирдагч: Д.Оюунмаа /Технологийн тэнхим/)
- “Бага боловсролын интеграцчилсан хэрэглэгдэхүүний иж бүрдэл” /1,2-р анги/ - Багшийн сургууль  (Гарын авлага -1, DVD, сургалтын хэрэглэгдэхүүн-төслийн удирдагч:Д.Энхцэцэг /МатДТ/)
- “Монгол орны ургамлын спор, тоосны судалгаа” - МБУС (Зөгийн бал-төслийн удирдагч Г.Пунсалпаамуу/Биологийн тэнхим/)
- “Кирамик ваар” - ДУТС (Бэлэг дурсгал-төслийн удирдагч Р.Гоцбаяр /Зурагзүйн тэнхим/ )
- “Моноцүкүри” - МБУС (Сургалтын хэрэглэгдэхүүн-төслийн удирдагч. Р.Базарсүрэн /Физикийн тэнхим/)
- “Dr ELECTRIC инновацийн бүтээгдэхүүнийг ЕБДС- ийн сургалтанд турших”- МБУС (Туршилтын багаж-төслийн удирдагч: О.Алтангоо /Физикийн тэнхим/)
- “Ухаалаг хөгжмийн самбар хөгжүүлэх тухай” - МБУС (Ухаалаг самбар- төслийн удирдагч Т.Ганзориг /Мэдээлэл зүйн тэнхим/)
- “Зурагзүйн судлагдахууны сэтгэхүй хөгжүүлэх дидактик тоглоом хийх” - ДУТС (сургалтын хэрэглэгдэхүүн-төслийн удирдагч: Д.Мөнхбаяр)
- “Жимс ногооны бүтээгдэхүүн генийн өөрчлөлттэй (ГӨБ/GMO) эсэхийг шалгах молекул биологийн оношлуур цомог бэлтгэх” - МБУС (Төхөөрөмж-төслийн удирдагч: Э.Занабазар /Биологийн тэнхим/)
- “ABU Robocon 2016” сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх нь” – БоСС (Robocon-төслийн удирдагч Н.Даваасүрэн /Онлайн тэнхим/)
- “Автомашины дугаар танигч төхөөрөмж”- МБУС (Төхөөрөмж-төслийн удирдагч: оюутан Ц.Пүрэвжав /Мэдээлэл зүй/)
- “Авангард хувцас загвар” - ДУТС (Хувцас-төслийн удирдагч А.Энхмаа /Технологийн тэнхим/)
 
МУБИС-ИЙН САНХҮҮЖИЛТЭЭР 2016 ОНД ХЭРЭГЖСЭН ДОТООД ТӨСЛҮҮД:
 
1. “Бага насны хүүхдийн хэл ярианы хөгжлийг үнэлэх хуудас боловсруулах” төсөл хэрэгжүүлэгч: Бас, СӨБС (Зорилго: Монгол орны сургуулийн өмнөх насны хүүхдийн хэл ярианы хөгжлийн түвшинг тодорхойлох аргачлал, загварыг боловсруулах) 
 
2. Физикийн виртуал лабораторийн ажлууд – хэрэгжүүлэгч: МБУС (Зорилго: Молекул физикийн лабораторит нийт 10 орчим ажил шинээр боловсруулан сургалтад нэвтрүүлнэ)
 
3. Инновацийн бүтээгдэхүүнийг ЕБС-ийн сургалтад нэвтрүүлэх нь – хэрэгжүүлэгч: МБУС(Зорилго: Цахилгаан техник, электроник, физикийн  үндсийг суралцагчдад бие дааж судлахад зориулагдсан компакт лабротори, гарын авлага, зөвлөмжийг боловсруулж, сургалтанд туршиж практик ажлуудыг виртуаль туршилттай хослуулах)
 
4. Байгалийн гаралтай эрдэс түүхий эдээс нанохэмжээст цайрын оксид гарган авах технологийн судалгаа- хэрэгжүүлэгч: МБУС (Зорилго: Байгалийн цайр агуулсан эрдэс хүдрийг сонгон боловсруулах, эрдсээс өндөр цэвэршилтэй нано хэмжээтэй нано технологийн үндсэн түүхий эд болох цайрын оксидыг гарган авах, түүний фотокаталитик шинж чанарт үндэслэн катализатор бэлтгэх, нано хэмжээст цайрын оксидыг эмийн болон гоо сайхны түүхий эд болгон ашиглах боломжийг судлах)
 
5. Хичээлийн стандарт бүтээх ухаан, хийц, загвар- хэрэгжүүлэгч:  (Зорилго: Багш бэлтгэх их сургуулийн жишээн дээр) Тэнхим болон багш нар төдийгүй ерөнхий боловсролын сургуулийн багш нар хичээлийн стандарт бүтээх ухаан, хийц, загварыг туршин хэрэгжүүлэх, сургалтын чанарыг сайжруулах боломжтой)
 
6. Монгол орны өндөрлөг бүсийн Сөд өвс /sanguisórba officinális/-ний антиоксидант  нэгдэл, эрүүл мэндийн цай гарган авах хими технологийн судалгаа- хэрэгжүүлэгч: (Зорилго: Монгол орны өндөрлөг бүсэд ургадаг Сөд өвсийн химийн голлох найрлага, чөлөөт радикал дарангуйлах идэвхийн судалгаа, эрүүл  мэндийн цай гарган авах технологи горим зэргийг тогтоож боловсруулна)
 
7. Нэмэлт хөтөлбөр, хэрэгжүүлэх үйл ажиллагааны удирдамж боловсруулах- хэрэгжүүлэгч: (Зорилго: Нэгдсэн зохион байгуулалттайгаар хувь хүний олон талын чадамжийг хөгжүүлэх боломжийг нээх)
 
8. МУБИС-ийн календарь төсөл- хэрэгжүүлэгч:  (Зорилго: Суралцагчдын уран бүтээлийг сурталчлан, гадаад лотоодын зочдод бэлэг дусгал болгох)
 
9. Нэхмэл бүтээгдэхүүний зохион бүтээлт ба үйлдвэрлэл“хэрэгжүүлэгч: (Зорилго: Суралцагчдын уран бүтээлийг сурталчлан, гадаад лотоодын зочдод бэлэг дусгал болгох)
 
10. “Монголын түүх, уран зохиолын дурсгал бичигт туссан “Монгол хүүхэд”-ийн судалгаа (Эртнээс XIX зуун)- хэрэгжүүлэгч: (Зорилго: Монголчуудын уламжлалт сурган хүмүүжүүлэх ухааны цогц судалгааны баримттай болно)
 
11. ЕБС-д нийгмийн ухааны хичээлээр чадвар төлөвшүүлэх нь- хэрэгжүүлэгч:  (Зорилго: Нийгмийн ухааны сонгон мэргэшүүлэх хичээлийн агуулгад интеграци хийх, аргазүйн зөвлөмж бэлтгэх)
 
12. Дэлхийн түүх хичээлийн агуулга аргазүйн шинэчлэл- хэрэгжүүлэгч: (Зорилго: Дэлхийн түүхийн судалгаа, сургалтын сүүлийн үеийн онол, аргазүй, чиг хандлагын дагуу бичигдсэн МУБИС-д анхны сурах бичигтэй болж, хичээлийн агуулгад тусгана)
 
13. “Багш тусгай боловсрол” сургалтын хөтөлбөрийн үнэлж сайжруулах зөвлөмж боловсруулах нь- хэрэгжүүлэгч: (Зорилго: Тусгай боловсролын багш бэлтгэх хөтөлбөрийг өөрийн орны хэрэгцээ шаардлагад төдийгүй олон улсын жишигт нийцэх түвшинд сайжруулан боловсруулна. Ингэснээр өөрийн оронд тусгай боловсролын багшийг тасралтгүй, үр дүнтэй бэлтгэх үндэс суурь тавигдана)
 
14. Хорих байгууллага дахь хүүхэд хамгааллын ба нийгмийн ажлын үйлчилгээний загвар, стандарт боловсруулах - хэрэгжүүлэгч: (Зорилго: Хорих байгууллагад хүмүүжиж өсч торниж буй хүүхдэд чиглэсэн нийгмийн ажлын ба хүүхэд хамгааллын үйлчилгээний загвар, стандарт бий болж дээрх үйлчилгээний стандартыг Үндэсний стандарчлал, хэмжил зүйн газраар баталгаажуулах боломж бүрдэнэ)
 
15. Багш бэлтгэх сургалтын хөтөлбөрт “Сургалтыг дэмжих үйл ажиллагаа”-г тусган хэрэгжүүлэх нь- хэрэгжүүлэгч:  (Зорилго: МУБИС-ийн хөтөлбөрийн нэгдсэн алба болон бүрэлдэхүүн, салбар сургуулиуд сургалтыг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлэх сургалтын орчин хэрэглэгдэхүүнтэй болно)
 
16. Бага боловсролын интеграцчилсан хэрэглэгдэхүүний иж бүрдэл /1-р анги/ - (Зорилго: Багш нарын хэрэглэгдэхүүнд зарцуулах хугацаа багасч, хүүхэд нэг бүртэй ажиллах хугацаа ихэснэ)
 
17. “Бага боловсролын нэгдмэл арга зүй-I“, E.EP.201 хөтөлбөрийн “Сургалтын кино” хичээлийн иж бүрдэл  боловсруулах- хэрэгжүүлэгч: (Зорилго: Бага боловсролын гарааны багшийн арга зүйн хөгжлийг дэмжих, бага боловсролын багш нарт тухайн арга зүйг “Теле хичээл” –ийн  хэлбэрээр түгээн дэлгэрүүлэх, багш бэлтгэх сургалтын хэрэглэгдэхүүн болгож дидактикийн семинар хичээлд ашиглах)
 
18. Багш, бага боловсролын хөтөлбөрийн аргазүйн шинэчлэл- хэрэгжүүлэгч:  (Зорилго: Багшийн мэдлэг, чадварыг дээшлүүлж, ур чадварыг нэмэгдүүлснээр шинэчилсэн хөтөлбөр хэрэгжих үндэс суурь болж улмаар төгсөгчдийн чанарт ахиц гарна)
 
19. “Багш бэлтгэдэг сургуулийн багшийн аргазүйн шинэчлэл, хөгжил” - хэрэгжүүлэгч: (Зорилго: Багш бэлтгэх сургуулийн багш нарын аргазүйд шинэчлэл хийснээр сургалтад хандах хандлагыг өөрчлөх)
 
20. “Cолонгос, Монгол Векслерийн тестийг боловсруулж нэвтрүүлэх нь”- хэрэгжүүлэгч: (Зорилго: Өөрийн орны уламжлал, онцлогт нийцүүлэн сургуулийн өмнөх насны хүүхдийн оюун ухааны хөгжлийн түвшинг үнэлэх сорилын загвар буюу сургуулийн өмнөх насны хүүхдийн онцлог, хэрэгцээг тодорхойлох үнэлгээний аргачлал загвартай болно).
 
Төсөл хэрэгжүүлж олон шинэ бүтээл гаргасан бүтээлч багш нар оюутнууддаа баяр хүргэж амжилт хүсье. Мөн багш оюутан суралцагчидынхаа эрдэм шинжилгээ, судалгааны ажил болоод оюуны бүтээлийг дэмжин хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байгаа МУБИС-ийн удирдлагууд болон Эрдэм шинжилгээ, инновацын албаны хамт олондоо гүн талархал илэрхийлье.