Нийгэм хүмүүнлэгийн ухааны "Судлал" сэтгүүл

 

“НИЙГЭМ, ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ СУДЛАЛ” СЭТГҮҮЛИЙН

РЕДАКЦИЙН ЗӨВЛӨЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

 

Овог, нэр Төгссөн сургууль Мэргэжил Эрдмийн зэрэг, цол Улсад/МУБИС-д ажилласан жил
1 Ж.Батбаатар МУБИС Багш Профессор 29/29
2 С.Эрдэнэмаам Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургууль Хэл судлаач. Дээд сургуулийн орос хэл, уран зохиолын багш.

Хэл бичгийн ухааны доктор, профессор,

Монгол улсын Боловсролын Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн

44/25
3 С.Энхбаяр МУБИС Монгол хэл, уран зохиолын багш Профессор 35/26
4 Ж.Гэрэлбадрах МУИС Түүхч Профессор 32/20
5 Д.Ганболд МУИС Багш Дэд профессор 27/12
6 Т.Нэмэхжаргал ОХУ-ын Уралын их сургууль Философийн багш Дэд профессор 34/18
7 Б.Тунгалаг Хүмүүнлэгийн ухааны их сургууль Англи хэлний багш Дэд профессор 24/24
8 Э.Гэрэлт-Од МУБИС Улс төр судлаач Доктор 19/17
9 С.Эрдэнэтуяа МУБИС Монгол хэл, уран зохиолын багш Доктор 16/13

 

 

НХУС-ийн Эрдмийн зөвлөлийн хурлаар

хэлэлцэн сайшаав.

 

НИЙГЭМ, ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ СУРГУУЛИЙН

“НИЙГЭМ, ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ СУДЛАЛ” СЭТГҮҮЛИЙН

НИЙТЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОДЛОГО

 

  1. “Нийгэм, хүмүүнлэгийн ухааны судлал” сэтгүүл нь тус сургуулийн эрдэмтэн багш нарын эрдэм шинжилгээний индэр байж, тэдний туурвисан бүтээлийг хэвлэн олон нийтийн хүртээл болгох үндсэн үүрэгтэй.
  2. Сэтгүүл нь дараах булантай байна. Үүнд:

а/ Монгол хэл шинжлэл, утга зохиол

б/ Нийгэм, түүхийн судлал

в/ Гадаад хэл, заах арга зүй, орчуулга судлал

  1. Нийгэм, хүмүүнлэгийн ухааны чиглэлээр хамтран ажилладаг гадаад, дотоодын эрдэмтдийн шилдэг бүтээлд зориулсан “Зочны булан” ажиллуулж, нэг дугаарт 5 хүртэл өгүүлэл нийтэлж болно.

 

 СЭТГҮҮЛИЙН РЕДАКЦИЙН ЗӨВЛӨЛИЙН

ГИШҮҮДИЙН ЭРХ ҮҮРЭГ

 

Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн “Нийгэм, хүмүүнлэгийн ухааны судлал” сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүд дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Үүнд:

 

  1. Зөвлөлийн гишүүний эрх:

1.1 Сэтгүүлд нийтлүүлэхээр ирүүлсэн өгүүллийг мэргэжлийн болон найруулгын үүднээс нягтлан шүүх;

1.2 Мэргэжлийн болон найруулгын зохих засвар хийлгэхээр зохиогчид буцаах;

1.3 Мэргэжлийн болон найруулгын хувьд зохих шаардлага хангаагүй өгүүллийг тухайн дугаарт хэвлэхээс татгалзаж зохиогчид буцаах;

1.4 Шаардлагатай тохиолдолд эрдэм шинжилгээний өгүүлэлд далд шинжилгээ (чёрная экспертиза - black expertise) хийлгэж дүгнэлт гаргуулах.

 

  1. Зөвлөлийн гишүүний үүрэг:

2.1 Ерөнхий редакторын өгсөн үүргийн дагуу сэтгүүлийн ээлжит дугаар эрхлэн гаргах;

2.2 Сэтгүүлд нийтлүүлэхээр ирүүлсэн өгүүллийг ээлжит дугаар эрхэлсэн редакторын даалгавраар мэргэжлийн болон найруулгын үүднээс нягтлан шалгах;

2.3 Дугаар эрхэлсэн редакторын ирүүлсэн өгүүллийг тогтоосон цаг хугацаанд нь уншиж бэлэн болгох;

2.4 Сэтгүүлд хэвлэх өгүүллийг мэргэжлийн болон найруулгын хувьд яман нэгэн алдаагүй, сургууль, тэнхимийн хамт олны нэр хүндэд хохирол  учруулахааргүй түвшинд хянаж нягтлах.

 

Редакцийн зөвлөл