Тайваний Олон улсын Оюутны загвар /дизайн-2017-ын уралдаан болно

Тайваны Боловсролын Яамнаас зохион байгуулж, Азийн Их сургууль /Asia University/ гүйцэтгэж, Сэилин Вен /Sayling Wen/-ий соёл, боловсролын сан, Аисий /iSee/ Тайван сангаас санхүүжүүлж буй Тайванийн Олон улсын Оюутны загвар /дизайн-2017-ын  уралдаан 9 дэх жилдээ зохиогдох гэж байна.

Тайванийн Олон улсын Оюутны загвар /дизайн-2017  уралдаан нь OPPORTUNITY буюу БОЛОМЖ сэдвийн дор Үйлдвэрлэлийн дизайн, График дизайн, Дижитал анимэйшн, тухайлсан брэнд гэсэн 4 ангиллаар явагдана. Гран При шагналаас гадна ангиалал тус бүр 1 алтан медаль, 1 мөнгөн медаль,  3 хүрэл медальтай. Сэилин Вен /Sayling Wen/-ий Соёл, боловсролын сангаас ивээн тэтгэж буй тус уралдаанд Олон улсын загварын ассосиациудын нэрэмжит 15 тусгай шагналтай болно.

Олон жилийн хүчин чармайлтаар Тайванийн Олон улсын Оюутны загвар/дизайн уралдаан-2016-д нийт 69 улсын 882 сургуулийг өөрийн эгнээнд нэгтгэж чадсан. Ингэхдээ 14,858 оролцогч бүртгэж, оролцогчийн тоо болон шагналын сангаараа ижил төстэй уралдаануудаас дэлхийн хэмжээнд илүү гарсан байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.tisdc.org холбоосоос авна уу.

Гадаад харилцааны алба