Эрхэм МУБИС-ийн багш судлаачид аа

Springer Nature-аас МУБИС, МУИС, ШУТИС, ШУА, ХААИС, АШУҮИС зэрэг Монголын зургаан байгууллагын дунд хамгийн олон өгүүллийн download хийсэн тоо шалгаруулах уралдааныг 2016 оны 10 дугаар сарын 1-нээс 2017 оны 3-р сарыг дуустал зарлаж байна. Тиймээс МУБИС-ийн эрхэм багш, судлаачид та бүхэн энэхүү уралдаанд сургуулиараа амжилттай оролцохын зэрэгцээ өөрийн судалгааны ажлын холбогдол бүхий судалгааны өгүүллийг үнэгүй татаж авах боломжийг ашиглана уу хэмээн уриалж байна. МУБИС-ийн эрдэм шинжилгээний албанаас энэхүү дэлхийн нэр хүндтэй сэтгүүл, номоос үнэгүй татах сургалтыг жилд 2 удаа Монголын номын сангуудын консерциумтай хамтран зохион байгуулсан болно. Springer Nature-ийг МУБИС-ийн сүлжээнээс үнэгүй татах эрх дахин 5 жилээр сунгагдсанг дуулгахад таатай байна. http://link.springer.com/ гэсэн хаягаар МУБИС-ийн сүлжээнээс нэвтрэх боломжтой болно.