“Хүүхдийн хөгжил, төлөвшил, суралцахуйн тулгамдсан асуудал, шийдэл, арга зам” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал болно

“Хүүхдийн хөгжил, төлөвшил, суралцахуйн тулгамдсан асуудал, шийдэл, арга зам” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж

Нэг. Бага хурлын зорилго нь:

Хүүхэд бүрийн хөгжин төлөвших, суралцах үйл явцад тулгамдаж буй асуудлыг илрүүлэх, хүүхдийн хөгжил, ахиц дэвшлийг судлах арга ухаанд суралцах идэвх оролцоог нэмэгдүүлэхэд оршино.  

Хоёр. Тавигдах илтгэлүүд нь дараах чиглэлүүдээр байж болно. 

-    ЕБС-ийн сурагчдын сурах арга барил эзэмшиж буй байдал  
-    Суралцахуйд тохиолдох сорилт, бэрхшээлийг илрүүлэх нь  
-    Суралцах хэв шинжүүд, тэдгээрийн онцлогийг илрүүлэх нь 
-    Суралцах тусгай хэрэгцээг илрүүлэх судалгаа 
-    Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нь  
-    Хүүхдийн бие даан ажиллах чадварын хөгжил  
-    Сурагч суралцах үйл явцаа өөрөө удирдаж, хянаж, үнэлж буй байдал   
-    Сурагчдын бүтээлчээр унших, бичих чадварын судалгаа 
-    Хамтран суралцахуй ба хүүхдийн нийгэмшихүйн хөгжил  
-    Хүүхдийн чөлөөт цаг ба хувийн чадамжийн хөгжил 
-    Сургалтыг дэмжих үйл ажиллагаа, дугуйлан, секцийн үр нөлөө 
-    Гэрийн даалгавар ба суралцах хариуцлага 
-    Хүүхдийн эрүүл мэнд ба эрүүл, аюулгүй орчин 
-    Сурагчдын өөрөө удирдах байгууллага ба тэдний оролцоо, манлайлал 
-    Хүүхдийн ёс суртахууны төлөвшил 
-    Бусад .....  

Гурав. Шилдэг илтгэл шалгаруулах шалгуур

1.    Тулгамдсан асуудлыг олж харж, илрүүлсэн байдал 
2.    Судалгааны аргуудыг оновчтой сонгон, хэрэглэсэн байдал
3.    Эх сурвалж, тоон болон чанарын баримтад тулгуурласан байдал 
4.    Шинэлэг санаа дэвшүүлсэн байдал
5.    Өөрийн үзэл бодлыг тодорхой гаргаж, дүгнэсэн байдал 
6.    Дэвшүүлж буй шийдэл, арга замыг практикт хэрэглэх боломж, ач холбогдол 
7.    Илтгэлийн эх бичвэрт тавигдах шаардлагыг хангасан байдал 
8.    Илтгэх болон хэлэлцүүлэх чадвар

Дөрөв. Илтгэлийн бүтцэд тавигдах шаардлага

•    Илтгэл нь хураангуй, түлхүүр үг, аргазүй, үр дүн, дүгнэлт, номзүй, хавсралт гэсэн хэсгээс бүрдэнэ.
•    Илтгэлийн хэмжээ А-4 цаасны 5-8 нүүр байна.
•    Үзүүлэх материалуудыг хавсаргана. 

Тав. Илтгэлийн эх бичвэрт тавигдах шаардлага

•    Илтгэлийг А4 хэмжээтэй цаасны босоо форматтай нэг баганад бичнэ.
•    Гарчгийг Times New Roman – 12 том үсгээр, бичвэрийн төвд  тодруулж бичнэ.
•    Илтгэгчийн нэрийг гарчигны доор, хоёр мөрний зайтайгаар бичвэрийн төвд бичнэ.
•    Үндсэн бичвэрийн үсгийн фонт "Times New Roman, үсгийн хэмжээ нь 11, мөр хоорондын зай нь single бичвэрийн хоёр талыг тэгшилсэн байна. Цаасны хэмжээ А4 /210x297 мм/, ашигтай талбайн хэмжээ /margins/ дээрээс 3 см, зүүн гар талаас 3 см, баруун гар талаас 2.5 см, доороос 3 см байна. 
•    Илтгэлд бусдын бүтээлээс авч хэрэглэсэн зүйл, санааг эшлэлд авч, зүүлтийг APA загвараар хийнэ. 
•    Тоон боловсруулалтыг харуулсан хүснэгт, график зэргийг оруулсан тохиолдолд нэр, тайлбарыг бичих ба хэт том хэмжээтэй хийхгүй. 
•    Номзүйд зохиогчийн нэр, овгийн эхний үсэг, хэвлэсэн он, ном, өгүүлэл, эрх зүйн баримт бичгийн нэр, хэвлэсэн газар буюу хот гэсэн дарааллаар бичнэ.

Зургаа: Илтгэл хүлээж авах хугацаа, болзол

-    Илтгэлийг 2016 оны 10-р сарын 28-ныг хүртэл МУБИС-ийн хичээлийн 9-р байрны 22 тоотод цаасаар 17.00 цаг хүртэл хүлээн авч, бүртгэнэ. Илтгэлийн эхийг  Ontl@yahoo.com  хаягаар электрон хэлбэрээр заавал илгээнэ.  
-    Шалгарсан илтгэлийг бага хуралд хэлэлцүүлэхэд зориулан Power Point программ дээр бэлтгэж, электрон хэлбэрээр 2016 оны 11 сарын 03-нд авчирч, зөвлөгөө авна.  
-    Хугацаа хоцорсон, шаардлага хангаагүй, бага хурлын сэдэвт хамаарахгүй илтгэлийг хүлээн авахгүй.
-    Эхний гурав болон тусгай байранд шалгарсан илтгэлүүдийг хэвлэн нийтэлнэ. 

Долоо: Эрдэм шинжилгээний хурлын зохион байгуулалт

-    Эрдэм шинжилгээний бага хурал 2016 оны 11 сарын 05-ны өдрийн 10.00-д МУБИС-ийн төв байрны 200 тоот өрөөнд болно.  
-    Илтгэлийг дээр дурдсан хугацаанд авч комисс уншиж шалгаруулна.
-    Тэнхмийн багш нарын өгсөн зөвлөгөөний дагуу шалгарсан оюутнууд илтгэлээ  сайжруулж, РРТ бэлтгэнэ. 
-    Шалгараагүй боловч идэвх, санаачлагатай оролцсон 10 оюутны илтгэлийг ханын илтгэл байдлаар хэлэлцүүлнэ.  

Шагнал урамшил:
  
Тэргүүн байр 1 – Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
Хоёрдугаар байр 1- Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
Гуравдугаар байр 1- Өргөмжлөл, үнэ бүхий зүйл 
Тусгай байр   3- Өргөмжлөл, номын багц

МУБИС, Боловсрол судлалын сургууль, 
Боловсрол судлал, арга зүйн тэнхим  
Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг
МУБИС-ийн Оюутны холбоо