ОХУ-Д БОЛСОН ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

МУБИС-ийн “Монгол судлал”-ын төвийн эрхлэгч профессор Ц.Өнөрбаян, Монгол хэлний тэнхимийн багш доктор Д.Эрдэнэсан, доктор П.Эрдэнэтуяа нар Олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай оролцоод ирлээ. "Солонгос-Монголын эрдэм шинжилгээ, соёлын форум"-аас санаачлан МУБИС-тай хамтран зохион явуулдаг "Зүүн Азийн Улс Үндэстний Соёлын Харилцааны Асуудлууд-4 /The Characteristics of Cultural Interaction in East Asia-IV/" сэдэвт ээлжит олон улсын эрдэм шинжилгээний хурал 2015 оны 9 дүгээр сарын 18-нд ОХУ-ын Дорнод Сибирийн Технологийн их сургуульд амжилттай болж өнгөрчээ. 

Тус хуралд Солонгосын Сангжи, Конкук, Коогмин их сургуулийн эрдэмтэн багш нар, Монгол улсаас МУБИС, ХААИС, ШУТИС, Технологийн дээд сургуулийн, ОХУ-ын Буриад улсаас Дорнод Сибирийн Технологийн их сургууль, Буриадын их сургуулийн эрдэмтэн багш нар хоёр салбар хуралдаанаар хэлэлцэж, хуралдсан байна. Мөн "Солонгос-Монголын эрдэм шинжилгээ, соёлын форум"-аас Зүүн Ази Судлалын Олон Улсын сэтгүүл /International Journal of East Asia Research / нэртэй олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүл хэвлэгдэхээр болжээ.
 

 


Т.Дуламрагчаа