“ӨНӨӨГИЙН МОНГОЛ ХҮҮХДИЙН ТӨЛӨВШИЛ” сэдэвт 14 дэх бага хурал боллоо

МУБИС, БХАН, МУБИС-ийн Оюутны холбооноос хамтран зохион байгуулдаг Оюутны эрдэм шинжилгээний 14 дэх бага хурал “ӨНӨӨГИЙН МОНГОЛ ХҮҮХДИЙН ТӨЛӨВШИЛ” сэдвийн дор амжилттай болж өндөрлөн шилдэгүүдээ тодрууллаа. Үүнд:

НХУС-ийн НУБ-ийн 3-р дамжааны оюутан Б.Өнөрболд “ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын эрүүл мэнд, хөгжилд компьютер тоглоомын нөлөөг судалсан нь”” сэдэвт илтгэлээрээ тэргүүн байр эзэлж, өргөмжлөл, 500 000 төгрөгийн материаллаг урамшууллаар шагнуулав.

НХУС-ийн НУБ-ийн 4-р дамжааны оюутан Б. Уянга “Хүүхдийн хөгжил төлөвшлийн тухай орчин үеийн боловсролын үзэл баримтлалын харьцуулсан судалгаа” сэдэвт илтгэлээрээ II байр эзэлж, өргөмжлөл, 300 000 төгрөгийн материаллаг урамшууллаар шагнуулсан бол

БоСС-ийн Боловсрол судлаач, арга зүйчийн 3-р дамжааны оюутан Б.Хосчимэг, Ч.Ариунтуяа нар “12-13 насны суралцагчдын эрүүл амьдрах хэв маягийг судалсан нь” сэдэвт илтгэлээрээ III байр эзэлж, МУБИС-ийн Оюутны холбооны нэрэмжит шагнал, өргөмжлөлөөр тус тус шагнуулжээ

МУБИС-ийн НХУС-ийн Түүх-нийгмийн ухааны багшийн 4-р дамжааны оюутан Ч.Зулаа “Санхүүгийн боловсролыг үнэлэх судалгаа”, Ч.Анударь “Эцэг эхийн орлогын хэмжээ хүүхдийн сурлагын амжилтад нөлөөлөх нь”, 2-р дамжааны оюутан В.Нямдолгор “Сурагчид бие биендээ хоч нэр өгөх үзэгдлийн өнөөгийн байдлыг судалсан нь”, БСС-ийн Боловсрол судлаач, арга зүйчийн 3-р дамжааны оюутан Г.Бадамцэцэг, Б.Бадамхатан нар “3-5 насны хүүхдэд гар утасны тоглоом хэрхэн нөлөөлж буйг судалсан нь” сэдэвт илтгэлээрээ тусгай байрыг тус тус эзлэсэн байна.

Бага хурлын хоёрдугаар шатанд шалгарч, илтгэлээ хэлэлцүүлсэн бүх оюутныг БСС-ийн БСАЗ-н тэнхмээс батламж, номын багцаар урамшуулав. Мөн оюутныхаа судалгааны ажлыг зөвлөн чиглүүлж, удирдсан багш нарт нь талархал илэрхийлж, батламж хүргүүлжээ.

Хуралд хэлэлцүүлсэн илтгэлүүдийг БоСС-ийн БСАЗ-н тэнхим, БХАН хамтран “Нээлттэй сургууль” сонинд нийтэлж, сурталчлах юм. Ингээд Оюутны эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтарч ажилласан МУБИС-ийн БСС-ийн захиргаа, БХАН, МУБИС-ийн Оюутны холбоонд гүн талархал илэрхийлж, илтгэлээ хэлэлцүүлэн бага хуралд идэвхтэй бас амжилтай оролцсон бүх оюутан залуустаа сурлагын өндөр амжилт хүсье.