Багшийн сургууль анимэйшн зургийн уралдааныг хамтран зохион байгуулж байна

МУБИС-ийн Багшийн сургууль нь “Ойрын ирээдүй, төсөөлөл ба бодит байдал” сэдэвтэй анимэйшн зургийн уралдааныг хамтран зохион байгуулж байна. Ирүүлсэн бүтээлээс шалгаруулж, 2018 оны 3 дугаар сарын 1-нээс 7-ны хооронд Токио  хотын  урлагийн музейд зохион байгуулах  43 дахь удаагийн I.M.A. үзэсгэлэнд тавигдана.

Бүтээлд тавих шаардлага:

  1. Сэдэв: Ойрын ирээдүй, төсөөлөл ба бодит байдал(виртуал ба бодит байдал) сэдэвтэй. Жишээлбэл: Бодит байдал болон электрон ертөнцийн холилдсон орчин, ойрын ирээдүйн төсөөлөл, төсөөллийн ертөнцийн барилга, байгаль, төсөөллийн зохиолын баатрууд。
  2. Бүтээл: 1 хүн 3 зураг хүртэл өгч болно.  Нийтэд гаргаагүй, оригинал бүтээл байна. Бусдын зохиогчийн эрхийг хөндсөн, дуураймал, хуулсан, ёс зүйн зөрчилтэй бүтээлийг хүлээн авахгүй.
  3. Хэмжээ: Файлаар бол PSD、jpg, png хэлбэрээр байж болно.

            2,480 × 1,748 pixel (150dpi) , 4,961×3,508 pixel (300dpi)。 гар зураг бол  A3   

          (420mm×297mm)-аас бага хэмжээтэй байна。

  1. Шагнал   Япон улсын элчин сайдын нэрэмжит шагнал, I.M.A.шагнал, MAD шагнал 

Хугацаа: 2017 оны 9 сарын 6(Лхагва)~12(Мягмар)

Байр: Улаанбаатар хот, Монголын Урчуудын Эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхим

Шагнал гардуулах ёслол:   2017.9.7. 

Зохион байгуулагч:  Олон Улсын Орчин Үеийн Урлагийн Холбоо (I.M.A.)

Дэмжигч байгууллага: Орчин үеийн Японы соёлыг дэмжих холбоо (MAD)

                                    МУБИС-ийн Багшийн сургууль

Холбоо барих утас  93005858 Туул

e-mail:dashdavaatuul@gmail.com