“ОРОС ХЭЛНИЙ 7 ХОНОГ” ҮЙЛ АЖИЛЛАГАА

МУБИС-д “ОРОС ХЭЛНИЙ 7 ХОНОГ” ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
ОХУ, Монгол улсын хооронд дипломат харилцаа үүсч хөгжсөний 98 жилийн ойд зориулсан Орос-Монголын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд МУБИС-ийн НХУС-ийн Орос хэл, арга зүйн тэнхимээс уламжлалт “Орос хэлний 7 хоног”-ийн үйл ажиллагааг 2019 оны 10 дугаар сарын 14-18-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү баярын арга хэмжээний үеэр “Орос хэлэнд хэн сайн орчуулах вэ?”, “А.С.Пушкины шүлгийг хэн уран яруу унших вэ?”, “Орос дуу хэн сайн дуулах вэ?”, орос хэл, орос орон судлалын сэдэвт “АХА” зэрэг уралдаан тэмцээн зохион байгуулж, тус сургуулийн оюутан залуус мэргэжил, курс үл харгалзан авъяас чадвар, мэдлэг оюунаа сорилоо.
“Орос хэлэнд хэн сайн орчуулах вэ?” уралдааны
1-р байрыг ОХБ-4-р ангийн оюутан Б.Лувсанцэрэн
2-р байрыг ОХБ-2-р ангийн оюутан Ц.Алтанзул
3-р байрыг ОХБ-4-р ангийн оюутан Х.Ирина;
“А.С.Пушкины шүлгийг хэн уран яруу унших вэ?” тэмцээний
1-р байрыг ОХБ-2-р ангийн оюутан Ц.Алтанзул
2-р байрыг ОАХБ-2-р ангийн оюутан Б.Дөлгөөнмөрөн
3-р байрыг ОХБ-4-р ангийн оюутан Г.Ганзориг;
“Орос дууг хэн сайн дуулах вэ?” уралдааны
1-р байрыг МБУС-ийн Физикийн багшийн 1-р ангийн оюутан О.Буянхишиг
2-р байрыг ОХБ-4-р ангийн оюутан О.Үйтүмэн
3-р байрыг ЕБ 40-р сургуулийн 12б ангийн сурагч М.Одмаа нар,
Тусгай байрыг:
ОХБ-4-р ангийн оюутан Г.Ганзориг
ОАХБ-2-р ангийн оюутан Э.Удвалцэцэг
ОАХБ-2-р ангийн оюутан Б.Дөлгөөнмөрөн
ОАХБ-1-р ангийн оюутан М.Номин нар;
Орос хэл, орос орон судлалын сэдэвт “АХА” /1-р ангийн оюутнуудын дунд зохиосон/ тэмцээний
1-р байрыг ОАХБ-1-р ангийн оюутан П.Урантогос
2-р байрыг Г.Мөнх-Эрдэнэ
3-р байрыг Э.Одонзул нар;
Орос хэл, орос орон судлалын сэдэвт “АХА” /2-4-р ангийн оюутнуудын дунд зохиосон/ тэмцээний
1-р байрыг ОХБ-4-р ангийн оюутан Б.Лувсанцэрэн
2-р байрыг ОХБ-4-р ангийн оюутан Х.Ирина
3-р байрыг ОХБ-3-р ангийн оюутан Т.Мөнхмаа нар тус тус эзэлж, диплом, мөнгөн шагналын эзэд боллоо.
“Орос хэлний 7 хоног” баярын үйл ажиллагааны хаалтын арга хэмжээг Багшийн сургуулийн ахмад багш О.Нацагдоржийн “Уран бийр” зургийн дугуйлангийн сурагчдын “ЕРТӨНЦИЙГ ХҮҮХДИЙН НҮДЭЭР” үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаатай хамтатган Оросын соёл, шинжлэх ухааны төвд зохион байгуулах завшаан тохиосон билээ. Энэхүү боломжийг олгосон О.Нацагдорж багшдаа Орос хэл, арга зүйн тэнхимийн нийт багш, оюутны зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийллье! Танд аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Арга хэмжээнд Орос хэл, арга зүйн тэнхимийн эрхлэгч дэд профессор Ш.Цолмон болон багш, оюутны төлөөлөл оролцож, уралдаанд амжилт гаргасан оюутнуудад шагнал гардуулан баяр хүргэлээ.Хаалтын үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн, оролцсон, уралдаанд оролцсон, шагналт байр эзэлсэн бүх оюутан, багш нар, зочиддоо чин сэтгэлийн гүнээс халуун талархлаа илэрхийлж байна. Та бүхний хийж бүтээх их үйлсэд цаашдын улам их амжилтыг хүсэн ерөөе!
ОРОС ХЭЛ, АРГА ЗҮЙН ТЭНХИМ