МУБИС "Хичээлийн шинэ жил 2016-2017"

2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлт 9-р сарын 1-ний нарлаг сайхан өдөр ёслол төгөлдөр өргөн болов. Нээлтэд УИХ-ын дарга М.Энхболд, БСШУСЯ-ны сайд Ж.Батсуурь болон МУБИС-ийн удирдлага, эрдэмтэн багш нар, оюутан суралцагчид, хамтын ажиллагаатай гадаадын их сургуулийн зочид төлөөлөгчид, эцэг эхчүүд, хэвлэл мэдээллийн ажилтнууд хүрэлцэн ирж оролцов. Энэ хичээлийн жилийн нээлт нь олон онцлог үйл явдлаар дүүрэн байлаа. Тухайлбал Рио-2016 Олимпийн наадмын Мөнгө, Хүрэл медальт хоёр тамирчин оюутнаараа гоёсон, бахархсан, түүхт 65 жилийн ой тохиосон, харъяа шинэ цэцэрлэгээ нээсэн зэрэг үйл явдал дүүрэн хичээлийн шинэ жил ийнхүү эхлэв. Өнөөдрийн нээлтийн ёслолын үеэр УИХ-ын дарга М.Энхболд сайд, захирлуудын хамтаар Рио-2016 олимпийн наадмын мөнгөн медальт Д.Сумъяа, Хүрэл медальт Д.Отгондалай нарт 100%-ийн тэтгэлэгээр МУБИС-д 4 жил суралцах, бусад тэтгэлэгт хамрагдах болзол хангасан шинэ элсэгч оюутнуудад тус тусын батламжуудыг гардуулан өгч баяр хүргэн амжилт хүслээ. Ингээд нийт эрдэмтэн багш, ажилтан, албан хаагчид, оюутан залуус, эцэг эхчүүд та бүхэндээ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНДИЙГ дэвшүүлж сайн сайхныг ерөөн амжилт хүсье.