МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ХӨТӨЛБӨРҮҮД ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВАХ ЁСЛОЛ БОЛЛОО.

БМИҮЗ-ийн дэд дарга, ажлын албаны захирал О.Янжмаа, БМИҮЗ-ийн Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын дарга Д.Гэрэлмаа нар шинээр Магадлан итгэмжлэгдсэн бакалаврын-19, магистрын-1, докторын-1 хөтөлбөрийн гэрчилгээг их, дээд сургуулийн захирлууд болон удирдах ажилтан нарт гардуулж өгөв. МУБИС-ийн НХУС-ийн БАГШ, МОНГОЛ ХЭЛ- УРАН ЗОХИОЛЫН БОЛОВСРОЛ, СЭТГҮҮЛ ЗҮЙ, Багшийн сургуулийн БАГШ, УРЛАГИЙН БОЛОВСРОЛ /ДУУ ХӨГЖМИЙН БАГШ/, Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн БАГШ, СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ хөтөлбөрүүд амжилттай магадлан итгэмжлэгдэж гэрчилгээгээ гардаж авлаа. Дээд боловсролын салбарын хувьд байгууллагын магадлан итгэмжлэл тасралтгүй явагдаж, сүүлийн жилүүдэд хөтөлбөрийн магадлан итгэмжлэл идэвхжиж, жил бүр магадлан итгэмжлүүлэхээр хүсэлт ирүүлэх тоо нэмэгдэж байгаа ажээ. Магадлан итгэмжлэлийг Олон улсын жишигт нийцсэн шалгуур, шаардлагын дагуу хэрэгжүүлж улмаар 2020 онд нэмэлт өөрчлөлт оруулан сайжруулсан нь дээд боловсролын чанарт эерэгээр нөлөөлж байна. Ингээд Хөтөлбөрөө амжилттай магадлан итгэмжлүүлсэн МУБИС-ийн хамт олон, удирдлагууд, эрдэмтэн багш нартаа болон хамт гэрчилгээгээ гардан авсан бусад их, дээд сургуулийн хамт олонд халуун баяр хүргэж, амжилт хүсье