Монгол судлалын төв нь МУБИС - ийн захирлын 2013 оны 7 сарын А/141 тоот тушаалаар батлагдсан “Монгол судлалын төв” –ийн ажиллах журмын дагуу 2014 оны 9-р сараас үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Төвийн зорилго:

Монгол улсын “Монгол судлалаар хүлээн зөвшөөрөгдсөн төв”-ийн нэр хүндийг хадгалж, хөгжүүлэх

Төвийн үйл ажиллагааны чиглэл:

Монгол судлалын чиглэлээр хийх эрдэм шинжилгээний ажил
Гадаад, дотоодын төсөлт ажилд бие дааж болон хамтарч оролцох
Төр засгийн байгууллагын захиалгат ажил гүйцэтгэх
Сургуулийн дотоод төсөлт ажил хийх
Төвийн санаачилгаар бие даасан судалгаа хийх
Эрдэм шинжилгээний ажлын явц, үр дүнг сурталчлах, түгээх, дэлгэрүүлэх ажил
Олон улсын болон улс, сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын хүрээнд хурал,   ярилцлага зохион байгуулах
Сэтгүүл, сонин гаргах
Сургалm,  сурталчилгааны ажил
Багш, оюутан, магистрант, докторантуудад лекц унших
Мэргэжлийн чиглэлээр сургалт явуулах
Хот, хөдөөгийн сургууль, албан байгууллагын захиалгаар сургалт явуулах
Монгол судлалын чиглэлээр гадаад харилцааг өргөжүүлэх
Төвийн хаяг: МУБИС-ийн хичээлийн А байр, 310 тоот өрөө.

Холбоо барих утас: 323687(а) , 976-99154938, 976-91246288

Төвийн эрхлэгч, доктор (Sc.D),  профессор Ц.Өнөрбаян /unuroyun@yahoo.com/

Эрдэм шинжилгээний ажилтан, магистр Э.Эрдэнэзуу /zuu_6288@yahoo.com/