ТҮҮХЭН ЗАМНАЛААС

Англи хэл, аргазүйн тэнхим нь анх 1993 онд МУБИС-ийн англи хэлний мэргэжлээс бусад мэргэжлийн ангиудад  ерөнхий эрдмийн англи хэлний сургалт явуулахын зэрэгцээ оройгоор англи хэлний орчуулагчийн сургалт,  ШУБ-ын сайдын 1996 оны 3-р сарын 9-ны өдрийн 84 тоот тушаалаар олгосон тусгай зөвшөөрлийн дагуу англи хэлний багш бэлтгэж эхэлсэн билээ. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд нийт 2680 оюутан төгссөнөөс 125 нь англи хэлний орчуулагч мэргэжлээр дипломын зэрэгтэй, англи хэлний багш-орчуулагч, англи хэлний багш мэргэжлээр 2564 оюутан бакалаврын зэрэгтэй төгсчээ.

20 гаруй жилийн тэртээ анхлан байгуулагдаж байсан тэнхим өнөөдөр боловсролын үйлчилгээний хүрээгээ өргөжүүлэн тэлж, англи хэлний багш, орос-англи хэлний багш, монгол-англи хэлний багш зэрэг 3 мэргэжлээр нийт 800 оюутны бакалаврын сургалт, мөн гадаад хэлний боловсролын чиглэлээр  магистрантурын мэргэжлийн хичээлүүдийг заах, мөн ЕБС-ийн багш нарын мэргэжил дээшлүүлэх төвлөрсөн сургалтуудыг тус тус зохион байгуулан үйл ажиллагаа явуулж буй  өөрийн түүх уламжлалтай, тус сургуулийн томоохон мэргэжлийн тэнхмүүдийн нэг болжээ. 

Багшлах бүрэлдэхүүн

21 багштай. Багш нар нь Англи, АНУ, Канад, Австрали, Энэтхэг Улсад магистрийн зэрэг хамгаалсан болон мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан, 8-38 жил ажилласан туршлагатай багш нар байна.

Тус тэнхимээс МУБИС болон ГХС-ийн шилдэг залуу багш, аргазүйч болон шилдэг судлаач багш нар төрөн гарсан байна. Англи хэл, аргазүйн тэнхмийн багш нар ЕБС-ийн англи хэлний үндэсний стандарт, хөтөлбөр, сурах бичиг, зөвлөмж боловсруулах зэргээр Монгол улсын англи хэлний бодлогыг шинэчлэх, хэрэгжүүлэх үйлсэд манлайлан оролцдог.

Тэнхимийн багш нар бүгд Монголын Англи хэлний багш нарын холбооны гишүүн билээ.

Тэнхимийн үйл ажиллагаа

Тэнхимийн хамт олон багш нарын заадаг хичээлийн чанар, үр өгөөжийг дээшлүүлэх, идэвхтэй сургалтын аргазүй болон мэдээлэл харилцааны технологийг сургалтад өргөн ашиглах, багшийн ёс зүйг чанд сахих зорилго дэвшүүлэн ажилладаг. Манай багш нар заах аргазүй, хэл шинжлэл болон яриа бичгийн хичээлийн чиглэлээр мэргэжлийн багт хуваагдан ажиллаж багаараа хамтран хөтөлбөр боловсруулах, сургалт семинар зохион байгуулах, оюутны эрдэм шинжилгээний болон ангийн ажил, бие даах ажил, сурган хүмүүжүүлэх дадлага зэрэг ажлуудыг зохион байгуулахад идэвхтэй хамтран ажиллаж байна.

Тэнхим хамт олны амжилтаас

2001-2012 оны хооронд ГХС-н шилдэг тэнхим 3 удаа, МУБИС-ийн шилдэг тэнхим шалгаруулах уралдаанд тус тэнхим 2-р байранд 1 удаа, 3-р байранд 2 удаа, шагналт байранд 2 удаа, тус тус шалгарсан байна.
Тус тэнхимд Ардын Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэгтэн 9, хүндэт жуух өргөмжлөлтэй 8 багш ажиллаж байна.


Түншлэл ба хамтын ажиллагаа

  • Их Британий ЭСЯ
  • АНУ-ын ЭСЯ-ны дэргэдэх Америкийн соёлын төв
  • БШУЯ-ны Кембриж- Монголын Боловсролын санаачлага төсөл
  • Канадын элчин сайдын яам
  • Монгол дахь Австралийн төлөөлөгчийн газар
  • Английн Эксетерийн их сургууль
  • Германы Оснабрукийн их сургууль
  • Монголын Англи хэлний багш нарын холбоо
  • БШУЯ-ны харьяа Боловсролын Үнэлгээний  төв
  • Азийн Сан
  • DynEd
  • МОНТВ-ийн  кино орчуулгын редакц
  • Боловсролын хүрээлэн
  • Багш нарын мэргэжил дээшлүүлэх институт


Оюутанд зориулсан үйлчилгээ

  • Ухаалаг анги
  • Movie English клуб
  • Англи ном сонирхогчдын клуб
  • Орчуулагчдын клуб
  • Ресурсийн төв


Оюутанд санал болгох сургалтын хөтөлбөрүүд:

  • Англи хэлний багш боловсрол
  • Судлах кредит 124
  • Суралцах хугацаа-3,5-4 жил
  • Эзэмших мэргэжил: Англи хэлний багш бакалавр
  • Англи-Герман хэлний багш
  • Англи-Орос хэлний багш
  • Англи-Япон хэлний багш
  • Англи-Солонгос хэлний багш
  • Англи-Хятад хэлний багш
  • Судлах кредит-150 кр
  • Суралцах хугацаа 4,5 жил

Герман хэлний тэнхимийн багш нарын танилцуулга

Багшийн товч танилцуулга

Овог, нэр: Даниэл Мартин Потман

Албан тушаал: Герман хэлний багш

Зэрэг, цол: Магистр

Судалгааны чиглэл:

  • Герман хэлний заах аргазүйн
  • Хэл шинжлэл
  • Диалектологи

Заадаг хичээл:

  • “Герман хэлний яриа бичгийн дадлага”,
  • “Герман хэлний унших чадварын хөгжил”,
  • “Герман хэлний сонсох чадварын хөгжил”
  • “Герман хэл ба соёл судлал”
  • “Германы уран зохиолын танилцуулга”,
  • “Хэл шинжлэл”
  • “Эрдэм шинжилгээний бичгийн найруулга зүй”

Гол бүтээлүүд:

  • Assistant collaboration: Pittner, Karin (2014): Einführung in die germanistische Linguistik (introduction to German linguistics), Darmstadt/Germany: WBG
  • Hessler, Steffen/Pottmann, Daniel (2015): Transkriptionskonventionen für das Ruhrdeutsche (conventions for transcribing spoken language in the Ruhr area). Online: http://www.ruhr-uni-bochum.de/kgsr/kgsr_transkriptionskonventionen_16_05_11.pdf
  • Pottmann, Daniel (2016): Review of: Hélène Vinckel-Roisin (ed.) (2015): Das Nachfeld im Deutschen. In: ZRS – Zeitschrift für Rezensionen zur germanistischen Sprachwissenschaft, Vol. 8, pp. 175–181
  • Hessler, Steffen/Pottmann, Daniel (2017): Grammatische Merkmale der gesprochenen Sprache des mittleren und östlichen Ruhrgebiets (syntactic features of the spoken language in the Ruhr area). In: Sprache & Sprachen 47, 1-18. Online: http://redaktion.gesus-info.de/S&S-online/S&S_47-2017.pdf.
  • Pottmann, Daniel (2019): Leichte Sprache and Einfache Sprache – German plain language and teaching DaF (German as a foreign language). In: Studia Linguistica XXXVIII, 81-94.
  • Hessler, Steffen/Pottmann, Daniel (2019): Da war ich sofort high gewesen, ne. Weine getankt, woll. – Eine empirisch gestützte Analyse des Dortmunder Regiolekts (An empirical analysis of the Dortmund area‘s dialect). In: Studia Linguistica XXXVIII, 33-53.

Өрөөний байршил: МУБИС-ийн 4-р байр 103 тоот

И-мэйл хаяг: Daniel.pottmann@rub.de

 

Багшийн товч танилцуулга

Овог, нэр: Доржпалам Лхамхүү

Албан тушаал: Герман хэлний багш, ахлах багш

Зэрэг, цол: Ph.D.

Судалгааны чиглэл:

  • Гадаад хэл заах аргазүйн судалгаа
  • Гадаад хэл сурах арга барил ба сурах хэв маяг

Заадаг хичээл:

  • Герман хэлний сургалтын аргазүй
  • Гадаад хэлний сурагчдыг үнэлэх арга зүй
  • Орчуулгын онол аргазүй
  • Гадаад хэл, заах аргазүйн судалгааны үндэс

Гол бүтээлүүд:

  • “Герман хэлний угтвар үгийг та хэр мэдэх вэ?” сурах бичиг, 2011 он
  • “Гадаад хэл сурах хэв маяг, сурах арга барилын холбоо хамаарал”, 2014 он
  • “Гадаад сурах арга барил” зөвлөмж, 2018 он

Өрөөний байршил: МУБИС-ийн 4-р байр 103 тоот

И-мэйл хаяг: lkhamkhuu.d@msue.edu.mn

 

Багшийн товч танилцуулга

Овог, нэр: Содномдоржийн Отгонжаргал 

Зэрэг, цол: Магистр

Судалгааны чиглэл:

  • Герман хэл шинжлэл
  • Герман хэл заах арга
  • Орчуулга
  • Зэрэгцүүлсэн хэл шинжлэл

Заадаг хичээл:

  • Герман хэлний мэдлэг, чадвар олгох хичээлүүд (ярих, унших, сонсох, бичих чадварын хөгжил)
  • Герман хэлний авиа зүй
  • Герман хэлний үгзүй
  • Герман хэлний өгүүлбэрзүй
  • Герман хэлний үгийн сан судлал
  • Зэрэгцүүлсэн хэлзүй
  • Орчуулгын онол, дадлага
  • Герман орон судлал

Гол бүтээлүүд:

  1. Герман-Монгол хэлний тэмдэг нэрийн харьцуулсан судалгаа/магистрийн судалгааны ажил /2007 он/
  2. Гадаад хэлний хичээлээр суралцагчийн мэдлэг чадварыг тестээр үнэлэх нь /2008 он, ГАДААД ХЭЛ ЗААХ АРГАЗҮЙН АСУУДАЛД сэтгүүлд/
  3. Герман-Монгол хэлний тэмдэг нэрийн харьцуулсан судалгаа/2008 он, ГАДААД ХЭЛ ЗААХ АРГАЗҮЙН АСУУДАЛД сэтгүүлд/
  4. “Герман хэлний хичээлд суралцагчдын мэдлэг чадварыг тестээр үнэлэх нь” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэл /ГАДААД ХЭЛ ЗААХ АРГАЗҮЙН АСУУДАЛД сэтгүүлд/
  5. Багш С. Алимаа, Ф. Рихтер, С. Амаржаргал нартай “Хичээл дээрээ ярьж сурцгаая”-гарын авлага /2010 он/
  6. “Залуу уншигчдад зориулсан дэлхийн товч түүх” номын орчуулга /2012 он/
  7. Багш С. Алимаа, Д. Лхамхүү, С. Амаржаргал нартай “Герман хэлний угтлага үгийг би хэр сайн мэдэх вэ?” сурах бичиг /2012 он/
  8. “Герман хэлнээс монгол хэл рүү орчуулахад тулгардаг зарим бэрхшээл” сэдэвт өгүүлэл /“Лавай” сэтгүүлд 2013 он/
  9. “Үл таних эмэгтэйн тэмдэглэл” уран сайхны киног ГХБ-4-р ангийн оюутнууд болон тэнхмийн багш С. Амаржаргалтай хамтран орчуулж олны хүртээл болгосон. /2013 он/
  10. Los жинхэнэ нэр үү?, тэмдэг нэр үү? дайвар үг үү?,  дагавар уу? эсвэл угтвар уу? /МУБИС-ийн 60 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлд 2013 он/
  11. ХБНГУ-ын Concolino-Film кино компанийн бүтээл  “Грүфелло” хүүхдийн уран сайхны киног ГХБ-4-р ангийн оюутнуудтай хамтран орчуулж олон хүртээл болгоход бэлэн болгоод байна. /2014 он/
  12. “Герман-монгол хэлний учир шалтгаан заасан байц гишүүн өгүүлбэрийн зэрэгцүүлсэн судалгаа” сэдэвт  илтгэл /2016 он/
  13. 2015-2016 оны хичээлийн жилд МУИС дээр зохион байгуулсан “Das Fach Deutsch im Wandel” ЭШ-ий хуралд Герман-монгол хэлний учир шалтгаан заасан байц гишүүн өгүүлбэрийн зэрэгцүүлсэн судалгаа өгүүлэл хэвлүүлсэн.  
  14. 2017-2018 оны хичээлийн жилд МУБИС; НХУС; "Монгол судлалын чуулган" Nr. 24/59 сэтгүүлд “Монгол-герман хэлний товчилсон үгийн тухайд” сэдэвт өгүүлэл хэвлүүлсэн.
  15. 2017-2018 оны хичээлийн жилд “Kurzwortbildung im Mongolischen und Deutschen” өгүүллийг ХБНГУ-ын Бохумын ИС-ийн цахим сэтгүүлд нийтлүүлсэн.http://staff.germanistik.rub.de/germanistikmongolei/wp-content/uploads/sites/89/2018/02/2017-12-27
  16. 2017-2018 оны хичээлийн жилд Европын холбооны хэлний бодлого судалгааны өгүүлэл орчуулж, хэлэлцүүлсэн.
  17. 2018-2019 оны хичээлийн жилд Peter Lang хэвлэлийн газраас эрхлэн гаргасан “Хэл-Соёлын харилцаа, Нийгэм хэлшинжлэл” ЭШ-ий сэтгүүлийн 19 дэх товхимолоос “Залуусын үг хэллэг ба нүүр ном” сэдэвт ЭШ-ий өгүүлэл орчуулж хэлэлцүүлэв.
  18. 2019 он “Гадаад хэлний багш мэргэжлээр суралцагчдын ашиглаж буй сурах арга барил, түүнд нөлөөлөх хүчин зүйлс” өгүүлэл, ХИС-ийн Эрдэм шинжилгээний бичигт
  19. 2019 он “Монгол улс дахь герман хэлний сургалтын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” өгүүлэл, МУБИС-ийн Лавай сэтгүүлд
  20. 2019 он “Монгол улс дахь герман хэлний сургалтын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” илтгэл, МУБИС-ийн ОУЭШХ
  21. 2019 он “Герман-монгол хэлний товчилсон үгийн зэрэгцүүлсэн судалгаа” илтгэл, МУБИС-НХУС-ийн ЭШХ-д
  22. 2018-2019 оны хичээлийн жилд “Бие даан суралцагчийг төлөвшүүлэхэд сурах арга барилын үүрэг” сэдэвт төслийн хүрээнд Гадаад хэл сурах арга барил зөвлөмж хэвлүүлсэн.

Өрөөний байршил: МУБИС-ийн хичээлийн 4-р байр, 103 тоот

И-мэйл хаяг: otgonjargal@msue.edu.mn

 

Англи хэлний тэнхимийн багш нарын товч танилцуулга