Түүхэн товчоон

Улсын Багшийн институт 1951 онд анх байгуулагдахад эх сууриа тавьсан өнөөгийн МУБИС-ийн ууган тэнхимүүдийн нэг юм. 1964 он хүртэл “Монгол хэл, уран зохиолын тэнхим” гэж нэрлэгдэж байгаад, тухайн оноос “Утга зохиолын тэнхим” болж бие даасан зохион байгуулалтад оржээ. 2006 онд тус тэнхимээс “Сэтгүүлзүйн тэнхим” бие даан өрх тусгаарлаж байв.

2014 онд МУБИС-ийн бүтцийн өөрчлөлтийн дагуу “Утга зохиолын тэнхим” болон “Сэтгүүлзүйн тэнхим” эргэн нэгдэж, МУБИС-ийн НХУС-ийн “Утга зохиол – Сэтгүүлзүйн тэнхим” нэртэй үйл ажиллагаагаа явуулж байгаад 2018 оны  5 сарын 1-ний өдрөөс Сэтгүүлзүйн  тэнхим тусдаа гарч, Утга зохиолын тэнхим дахин дангаар шинэчлэн зохион байгуулагдсан.

Тус тэнхим одоо Монгол хэлний тэнхимтэй хамтран “Багш-монгол хэл уран зохиолын боловсрол”-ын бакалаврын хөтөлбөр хэрэгжүүлэхийн зэрэгцээ, өөрийн тэнхимийн харьяанд “Хэл, утга зохиол судлал” /утга зохиол судлаач шүүмжлэгч бэлтгэх, төвд, манж хэл, эх бичиг судлалын гүнзгийрүүлсэн сургалттай/-ын хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж байна.

Утга зохиолын тэнхимийн профессорын баг сургалтын үйлчилгээ үзүүлдэг “Багш-монгол хэл уран зохиолын боловсрол” хэмээх  бакалаврын сургалтын хөтөлбөр нь 2020 оны 3-р сард МИҮЗ-өөр хүлээн зөвшөөрүүлж, батламжаа авсан.

Тэрчлэн   F- 02320301 индекстэй “Утга зохиол судлал” докторантурын сургалтын хөтөлбөр, E - 220600  индекстэй “Утга зохиол судлал” магистрантурын хөтөлбөрүүд дээр тус тус элсэлт авч сургалтын үйлчилгээ үзүүлдэг.

 

                                                                     Багшийн товч танилцуулга

Овог нэр : Соргодогийн Энхбаяр

Албан тушаал : профессор, УЗТ-ийн эрхлэгч

Зэрэг цол : Доктор /ph/, профессор

Судалгааны чиглэл :

-          Утга зохиолын онол

-          Утга зохиол дахь үнэт зүйлсийн өөрчлөлт

-          Утга зохиолын шүүмж судлал

Заадаг хичээл :

Бакалаврт : “Утга зохиолын ерөнхий онол, гоозүй”, “Утга зохиолын онолын удиртгал”,  “Утга зохиол дахь үнэт зүйлсийн өөрчлөлт”

Магистрантурд : “20-р зууны утга зохиолын онол, туурвилзүй”, “Утга зохиолын төрөл зүйлийн онол”

Докторантурд : “Постмодернизмын онол, аргазүй”, “20-р зууны утга зохиолын онолын шинэ хандлага”

Гол бүтээлүүд :

-          “Утга зохиолын онол”  УБ. 2011

-          “С.Буяннэмэхийн утга зохиолыг үзэх үзэл” УБ. 1996

-          “Утга зохиолын онол туурвилзүй” УБ. 2000

-          “Утга зохиол – уран сайхны шүүмж судлалын өгүүллэгүүд” УБ. 2005

-          “Утга зохиол – уран сайхны өгүүллэгүүдийн орчуулга” УБ. 2017

-           “Утга зохиолын ерөнхий онол туурвилзүй”  УБ. 2019

Өрөөний байршил : МУБИС-ийн хичээлийн 1-р байр 307 тоот  “Б”

И- мэйл хаяг : sorgodenkh@yahoo.com

 

                                                        Багшийн товч танилцуулга

Овог нэр : Самбуугийн Хөвсгөл

Албан тушаал : Зөвлөх профессор

Зэрэг цол : Доктор /Sc.D/, профессор

Судалгааны чиглэл :

-          Монголын жүжгийн зохиол

-          “Саран хөхөөний намтар” жүжгийн судалгаа.

-          Утга зохиолын шүүмж судлал

Заадаг хичээл :

Бакалаврт : “Өрнө дахины уран зохиол”, “Харьцуулсан уран зохиол” 

Магистрантурд : “20-р зууны Өрнө дахины УЗ-ын онол, туурвилзүй”,  “Харьцуулсан уран зохиолын түүх арга зүй”

Докторантурд : “20-р зууны Өрнө дахины шинэ дэг сургуулиуд”, “Харьцуулсан уран зохиол”

Гол бүтээлүүд :

-          “Өрнө дахины УЗ”  УБ. 2010, 2013

-          “Дорно дахины УЗ” УБ. 2014

-          “Монголын жүжгийн зохиолын төрөл зүйл.” УБ. 1995

-          “Саран хөхөөний намтар” жүжгийн Горимын судалгаа УБ. 2004

-          “Саран хөхөөний намтар” жүжгийн шинжлэл, сурвалж судлал УБ. 2011

Өрөөний байршил : МУБИС-ийн хичээлийн 1-р байр 307 тоот

И- мэйл хаяг : s.khuvsgul@yahoo.com

 

                                                           Багшийн товч танилцуулга

Овог нэр : Ренчингийн Чүлтэмсүрэн

Албан тушаал : Зөвлөх профессор, багш

Зэрэг цол : Доктор /Ph.D/,  профессор

Судалгааны чиглэл :

-          Эх бичиг, сурвалж судлал

-          Эртний уран зохиолын судлал

-          Ардын аман зохиол

Заадаг хичээл :

Бакалаврт : “Ардын аман зохиол”, “Монголын сонгодог эртний уран зохиол”, “Монголын дундад эртний уран зохиол”, “Монголын эртний уран зохиолын сурвалж бичгийн судлал”

Магистрантурт : “Аман зохиол судлал”, “Эртний уран зохиолын судалгааны арга зүй”,  “Уран зохиолын сургалтын менежмент”

Докторантурт :  “Аман зохиол судлал”, “Эх бичиг, сурвалж судлалын судалгааны арга зүй”, “Эртний уран зохиолын судалгааны онолын шинэ хандлага”

Гол бүтээлүүд :

-          “Аман зохиол судлалын онол” УБ. 2018

-          “Харьцуулсан аман зохиол”  УБ. 2005

-          “Монгол бичвэр судлал” УБ. 20012

Өрөөний байршил : МУБИС-ийн хичээлийн 1-р байр 307 тоот

И- мэйл хаяг : Chultemsuren@ msue.edu.mn

 

                                                         Багшийн товч танилцуулга

Овог нэр : Бадарчийн Энхээ

Албан тушаал : дэд профессор, багш

Зэрэг цол : Доктор /Ph.D/,  дэд профессор

Судалгааны чиглэл :

-          Эх бичиг, сурвалж судлал

-          Эртний уран зохиолын судлал

-          Уран зохиол заах арга

Заадаг хичээл :

Бакалаврт : “Багш мэргэжлийн удиртгал”, “Монголын сонгодог эртний уран зохиол”, “Монголын дундад эртний уран зохиол”, “Монголын эртний уран зохиолын сурвалж бичгийн судлал”

Магистрантурт : “Эртний уран зохиолын судалгааны арга зүй”,  “Уран зохиолын сургалтын менежмент”

Докторантурт : “Эх бичиг, сурвалж судлалын судалгааны арга зүй”, “Эртний уран зохиолын судалгааны онолын шинэ хандлага”

Гол бүтээлүүд :

-          “Гүнгийн зуугийн гэгээний алтан сургаалыг эх бичиг, сурвалж судлалын үүднээс задлан заах зөвлөмж” УБ. 1998

-          “Гүнгийн зуугийн гэгээний алтан сургаалын эх бичиг, сурвалж судлал”  УБ. 2005

-          “Монгол бичвэр судлал” УБ. 2010

Өрөөний байршил : МУБИС-ийн хичээлийн 1-р байр 307 тоот

И- мэйл хаяг : enkheenze@yahoo.com

 

                                                      Багшийн товч танилцуулга

Овог нэр: Пүрэвийн Нармандах

Албан тушаал: Ахлах багш

Зэрэг цол: Доктор /ph/

Судалгааны чиглэл:

  • Уран зохиолын боловсрол судлал
  • Инжаннаши судлал
  • Хятадын уран зохиол судлал

Заадаг хичээл:

Бакалаврт: “Монгол хэл уран зохиолын сургалтын тусгай арга зүй”, “Багш мэргэжлийн удиртгал”, “Уран сайхны эх унших арга зүй”, “Эртний дорно дахины уран зохиол”, “Шинэ үеийн дорно дахины уран зохиол”

Магистрантурт: “ХХ зууны дорно дахины утга зохиолын онол, туурвилзүй”

Докторантурт: “ХХ зууны дорно дахины утга зохиолын судалгааны арга зүй”

Гол бүтээлүүд:

  • “Уран зохиол заан сургах өнөөгийн чиг хандлага” УБ 2009
  • “Уран зохиол заах арга” УБ 2014
  • “Инжаннаши Нэгэн давхар асар” УБ 2016

Өрөөний байршил: МУБИС-ийн хичээлийн 1-р байр 307 тоот

И-мэйл хаяг: narmandakh_p@msue.edu.mn

 

                                                   Багшийн товч танилцуулга

Овог нэр: Пүрэвсүрэн Яньдий

Албан тушаал: Ахлах багш

Зэрэг цол: Доктор (Ph.D)

Судалгааны чиглэл:

-ХХ зууны монголын уран зохиол

- Намтар судлал

Заадаг хичээл:

Бакалаварт: “Орчин үеийн Монголын уран зохиол”, “Уран зохиол ба ёс зүй”, “Нэн шинэ үеийн монголын уран зохиол”, “Харьцуулсан уран зохиол”, “Монголын уран зохиол”, “Уран сайхны орчуулга”

Магистрантурт: “Нэн шинэ үеийн монголын уран зохиолын туурвилзүй”

Гол бүтээлүүд:

-       Монголын орчин үеийн уран зохиолын түүхийн товчоо

-       Эх зохиолын утгын чандад

-       Ёс зүй ба уран зохиол

Өрөөний байршил: МУБИС-ийн хичээлийн I байр 307 тоот

И-мэйл хаяг: yandii@msue.edu.mn

 

                                                           Багшийн товч танилцуулга 

Овог,  нэр: Олзхүү Отгонбаатар

Албан тушаал: Багш

Зэрэг цол: доктор  /D.ph/

Судалгааны ажлын чиглэл:

- Аман зохиолын онол, практикийн асуудал

- Монгол тууль судлал

- Монгол утга соёлын тайлал

Заадаг хичээл: Аман зохиолын төрөл зүйл, Ардын аман зохиол, Утга зохиолын нийгэм үүрэг хэрэглээ. 

Гол бүтээлүүд:

“Харьцуулсан аман зохиол” УБ.2012 он.

“Жангар”-ын тууль дахь соёлын  хэвшил тогтолцооны асуудал” УБ. 2020

Өрөөний байршил: МУБИС-ийн хичээлийн 1-р байр 307 тоот

И-мэйл хаяг: otgonbaatar_0618@yahoo.com

 

                                                             Багшийн товч танилцуулга

Нэр : Твшинжаргал Мөнхнаран

Албан тушаал : Багш

Зэрэг цол : Магистр

Судалгааны  ажлын чиглэл :

-        Уран зохиолын заах арга, дидактик

-        Үнэт зүйл ба утга зохиол

-        МОҮУЗ

Заадаг хичээл :

Бакалаврт :  “Уран зохиолын нэр томьёоны хэрэглээ”, “Уран зохиол ба үнэт зүйлийн өөрчлөлт”, “Утга зохиол шинжлэлийн удиртгал”

Гол бүтээлүүд :

“Үндэсний бичиг – 10,11”  ЕБС-ийн сурах бичиг  УБ. 2017

“Уран зохиол” ЕБС-ийн 6 ангийн сурах бичиг  УБ. 2018

-       “Уран зохиолын нэр томьёоны хэрэглээ”  бакалаврын  хичээлийн хөтөлбөр

-       “Үнэт зүйлийн өөрчлөлт ба уран зохиол”  бакалаврын хичээлийн хөтөлбөр

Өрөөний байршил : МУБИС-ийн хичээлийн 1-р байр   307 тоот өрөө

И-мэйл хаяг : t.munkhnaran@yahoo.com

 

                                                               Багшийн товч танилцуулга

Нэр : Батбилэгийн Надмид

Албан тушаал : Багш

Зэрэг цол : Магистр

Судалгааны  ажлын чиглэл :

-        Хүүхдийн уран зохиол

-        Эртний уран зохиол

-        Харьцуулсан уран зохиол

Заадаг хичээл :

Бакалаврт : “Хүүхдийн уран зохиол”,  “Уран зохиолын нэр томьёоны хэрэглээ”, “Уран зохиол ба үнэт зүйлийн өөрчлөлт”, “Утга зохиол шинжлэлийн удиртгал”

Гол бүтээлүүд :

“Утга зохиол шинжлэлийн удиртгал” цахим лекц боловсруулалт УБ. 2019

“Хүүхдийн уран зохиол” хичээлийн хөтөлбөр УБ. 2019

“Утга зохиол ба ёсзүй” хичээлийн хөтөлбөр  УБ. 2019

Харьцуулсан уран зохиол   УБ. 2020

“Уран зохиолын нэр томьёоны хэрэглээ”  бакалаврын  хичээлийн хөтөлбөр

Өрөөний байршил : МУБИС-ийн хичээлийн 1-р байр   307 тоот өрөө

И-мэйл хаяг :nadmid@msue.edu.mn