МУБИС-ийн Хөгжлийн бодлогод 2024 он гэхэд сургалтын бүх хөтөлбөрийг дотоодод Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр магадлан итгэмжлүүлэх, багш бэлтгэх бүх хөтөлбөрийг олон улсын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн байгууллагаар магадлуулж, сургалтын хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэх зорилт тавьсан. Энэхүү зорилтын хүрээнд 2019-2020 оны хичээлийн жилд Багш, монгол хэл уран зохиолын боловсрол, Багш, гадаад хэлний боловсрол, Багш, нийгмийн ухааны боловсрол, Сэтгүүл зүйн багцын нийт 8 хөтөлбөрийг дотоодод магадлан итгэмжлүүлсэн.