Түүхийн тэнхимийн “Акта Хисторика” сэтгүүл

МУБИС-ийн НХУС-ийн Түүхийн тэнхимийн жил тутмын эрдэм шинжилгээний сэтгүүл юм. Тус сэтгүүл 2013 онд Олон улсын ISSN 2311-1461 эрхийг авчээ. Одоогоор XXI дугаарыг эрхлэн гаргаад байна. Уг сэтгүүлд Монголын археологи, эрт, дунд, ойрхи үеийн түүх, угсаатны зүй, намтар судлал, сурвалж судлалын судалгааны өгүүлэл нийтэлдэг.

Сэтгүүлийн зөвлөлийн дарга: Ж.Гэрэлбадрах (МУБИС) Нарийн бичгийн дарга: Н.Сүхбаатар (МУБИС) Гишүүд: Р.Сабиров (Москва УИС) Т.Мэй (Хойд Жоржиа УИС) Б.Оюунбилиг (Хятад АИС) Ким Жангү (Донгуг ИС) А.Старжинска (Варшав ИС) С.Жолт (Унгар ШУА) А.Масахиро (Токио ГCИС)

Түүхийн тэнхимийн “Акта Хисторика” сэтгүүл 2016 онд МУБИС-ийн шилдэг эрдэм шинжилгээний сэтгүүлээр шалгарч байв. Сэтгүүлийн дугаар бүрээс 5-10 ширхэгийг Үндэсний номын сан, бусад их сургууль, хүрээлэнгийн номын санд үнэгүй бэлэглэдэг.