НХУС-ийн оуютнууд МУБИС-ийн оюутны 1-р байр болон “Оюутны өргөө 1”-д байрлан амьдрах боломжтой. 270 оюутныг хүлээн авах хүчин чадалтай.   

МУБИС-ийн оюутан нь оюутны дотуур байранд орох хүсэлтээ хичээлийн жилийн эхэнд  оюутны вэб (http://student.msue.edu.mn)-ийн ДОТУУР БАЙР цэс рүү орж хүсэлт гаргана. Хүсэлт хүлээн авч, квотын тоонд байранд орох эрх олгоно.  

Дараах бичиг баримтыг бүрдүүлж  дотуур байранд суух гэрээ хийнэ. Үүнд:

  • Бүрэлдэхүүний сургуулиас олгосон зөвшөөрлийн хуудас
  • Шинжилгээний бичиг / сүрьеэ, дох, цагаан хорхой, арьс өнгө.. г.м /

Оюутны байрны төлбөрийн мэдээлэл:

 
Д/д

Оюутны өргөө цогцолбор /МУБИС болон бусад Их дээд сургуулийн оюутнууд/

 
Өрөөний төрөл

 
Өрөөний төлбөр

 
Тайлбар

1

Квоттой сургуулийн оюутан

Хичээлийн жилээр/4 ортой/

850.000

 
МУБИС болон бусад их дээд сургууийн оюутнууд

2

Квоттой сургуулийн оюутан

Хичээлийн жилээр /2 ортой/

1.050.000

 

3

Гадаад оюутан

Хичээлийн жилээр/4 ортой/

1.302.000

 

4

Гадаад оюутан

Хичээлийн жилээр /2 ортой/

2.604.000

 

5

Оюутны 1-р байр  /Зөвхөн МУБИС-ийн оюутнууд/

Хичээлийн жилээр / 2 болон 4 ортой/

430.000

Зөвхөн МУБИС-ийн бакалаврын оюутнууд

 

Оюутны байртай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг :

  1. Оюутны 1 дүгээр байрны зохион байгуулагч - Оюунтунгалаг 99846275
  2. Оюутны өргөө-1 байрны зохион байгуулагч – Одгэрэл 94946336