Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль нь Монгол улсын боловсролын их сургуулийн ууган салбаруудыг эгнээндээ багтаасан бакалавр, магистр, докторын түвшний 4000 гаруй суралцагчтай томоохон сургууль юм.

Манай сургууль монгол хэл-уран зохиол, түүх, нийгмийн  ухаан, англи, хятад, герман , япон , солонгос, орос хэлний багш, хэл зохиол судлаач, сэтгүүлч, архив судлал, аялал жуулчлал зэрэг 16 мэргэжлээр Бакалаврын  мэргэжилтэн бэлтгэж байна.

Мэргэжлийн есөн тэнхимд 120 багш, нэр  хүндтэй эрдэмтэн профессорууд ажиллан орчин үеийн дээд боловсролын түвшин, хөгжил,  хандлага,  нийгмийн  эрэлт хэрэгцээнд нийцсэн  сургалт  судалгааны ажил явуулдаг чадварлаг  хамт олон юм.

Оюунлаг ирээдүйг бид бүтээнэ.