Монгол судлалын төв, Монгол хэлний тэнхим, Утга зохиолын тэнхимээс эрхлэн гаргадаг “Монгол судлалын чуулга” эрдэм шинжилгээний сэтгүүл нь Монгол хэл бичиг судлал, Монголын эртний болон шинэ үеийн уран зохиол судлал, Монгол ардын аман зохиол судлал, Монголын түүх соёлын асуудлууд зэрэг сэдвээр судалгааны өгүүлэл нийтэлдэг юм.