Зорилго: 

НХУС-ийн оюутнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалах, тэдний санаа бодлыг сонсож оюутнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, сургуулиа хөгжүүлэх үйлсэд оюутны идэвх оролцоог нэмэгдүүлэх, тэднийг хөгжүүлэх, нийгэмшүүлэх, авьяас чадварыг нээн илрүүлэхэд оршино.


Товч танилцуулга:

НХУС-ийн Оюутны зөвлөл нь сургуулийн захиргаа болон оюутан хоорондын гүүр болон ажиллаж, оюутан залуусын нийтлэг эрх ашгийг  хамгаалах, тэдний хөгжил дэвшилд чиглэсэн олон талт үйл ажиллагааг зохион байгуулдаг оюутны өөрөө удирдлагын  байгууллага юм. Оюутны зөвлөл нь дараах бүтэц зохион байгуулалтаар үйл ажиллагаагаа явуулдаг.

2020-2021 оны хичээлийн жилд НХУС-ийн Оюутны зөвлөлийн тэргүүнээр МХУЗ-ын 4-р курсийн оюутан О.Пүрэвдэмбэрэл, дэд тэргүүнээр НУБ-ийн 4-р курсийн оюутан Т.Бямбаа, нарийн бичгийн даргаар НУБ-ийн 3-р курсийн оюутан Т.Цэвэгмид нар тус тус ажиллаж байна.

Бидний тогтмол зохион байгуулдаг үйл ажиллагаанаас дурдвал: 

  • “Зөвлөе-Тусалъя” аян 
  •  U-money буюу автобусны картын захиалга
  •  Шинээр элсэгчдийн дунд танилцуулах уулзалт өдөрлөг
  • Танилцах аялал
  • “Оюутны дуу хоолой” өдөрлөг
  • “Эрүүл байхын үндэс дасгал хөдөлгөөн” аян
  • “Баярлалаа багшаа” захидлын аян
  • Намар болон хаврын 5 төрөлт спортын бага олимп (сагс, гар бөмбөг, шатар, даам, теннис)
  • Урлагийн наадам
  • Дэвжээ тэмцээн
  • Шинэ жилийн цэнгүүн
  • Эрдэм шинжилгээний хурал
  • “Дээлтэй монгол” өдөрлөг
  • “Сэтгэлийн илгээмж” захидлын аян
  • Номын өдөрлөг
  • Ангийн дарга нарын  хурал, зөвлөгөөн
  •  “Янжинлхам” яруу найргийн наадам
  • НХУС-ийн шилдэг оюутан, шилдэг төгсөгчдийг шалгаруулах