МУБИС - ИЙН НХУС-ИЙН МОНГОЛ СУДЛАЛЫН ТӨВИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Монгол судлалын төв нь МУБИС - ийн захирлын 2013 оны 7 сарын А/141 тоот тушаалаар батлагдсан “Монгол судлалын төв” –ийн ажиллах журмын дагуу 2014 оны 9-р сараас үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Төвийн зорилго:

Монгол улсын “Монгол судлалаар хүлээн зөвшөөрөгдсөн төв”-ийн нэр хүндийг хадгалж, хөгжүүлэх

Төвийн үйл ажиллагааны чиглэл:

  1. Монгол судлалын чиглэлээр хийх эрдэм шинжилгээний ажил
    • Гадаад, дотоодын төсөлт ажилд бие дааж болон хамтарч оролцох
    • Төр засгийн байгууллагын захиалгат ажил гүйцэтгэх
    • Сургуулийн дотоод төсөлт ажил хийх
    • Төвийн санаачилгаар бие даасан судалгаа хийх
  2. Эрдэм шинжилгээний ажлын явц, үр дүнг сурталчлах, түгээх, дэлгэрүүлэх ажил
  • Олон улсын болон улс, сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын хүрээнд хурал,   ярилцлага зохион байгуулах
  • Сэтгүүл, сонин гаргах
  1. Сургалm,  сурталчилгааны ажил
    • Багш, оюутан, магистрант, докторантуудад лекц унших
    • Мэргэжлийн чиглэлээр сургалт явуулах
    • Хот, хөдөөгийн сургууль, албан байгууллагын захиалгаар сургалт явуулах
  2. Монгол судлалын чиглэлээр гадаад харилцааг өргөжүүлэх

Төвийн хаяг: МУБИС-ийн хичээлийн А байр, 310 тоот өрөө.

Холбоо барих утас: 323687(а) , 976-99154938, 976-91246288

Төвийн эрхлэгч, доктор (Sc.D),  профессор Ц.Өнөрбаян /unuroyun@yahoo.com/

Эрдэм шинжилгээний ажилтан, магистр Э.Эрдэнэзуу /zuu_6288@yahoo.com/