Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль нь Монгол хэл, уран зохиолын боловсрол, Нийгмийн ухааны боловсрол, Гадаад хэлний боловсрол, Сэтгүүлзүйн гэсэн дөрвөн багц хөтөлбөрийн бакалавр, магистр, докторын түвшний сургалт  зохион байгуулдаг. Манай сургууль нь 9 тэнхим, (Монгол хэлний тэнхим, Уран зохиолын тэнхим, Сэтгүүл зүйн тэнхим, Нийгмийн ухааны тэнхим, Түүхийн тэнхим, Орос хэлний тэнхим, Дорно дахины хэлний тэхим, Англи хэлний тэнхим, Англи, герман хэлний тэнхим), 2 төвтэй (Монгол судлалын төв, Солонгос хэл, соёлын төв).

Манай сургуульд салбар  бүртээ тэргүүлэх 56 доктор, 21 дэд профессор, 11 профессор, 1 ардын багш,  нийт 130 гаруй багш ажилладаг.

Нийгэм, Хүмүүнлэгийн ухааны сургууль нь бакалаврын түвшинд 3700 гаруй, магистрантурын 420 гаруй, докторантурын 100 гаруй, нийт 4200 орчим суралцагчид үйлчилгээ үзүүлж байна. 

Нийгэм, хүмүүнлэгийн  ухааны  сургууль нь ОХУ-ын Буриадын их сургууль, Новосибирскийн багшийн их сургууль, Халимагийн улсын их сургууль, Эрхүүгийн их сургууль,БНХАУ-ын Бээжингийн Төвийн үндэсний их сургууль, ӨМӨЗО-ны Их сургууль, ӨМӨЗО-ны Багшийн их сургууль, Зүүн хойдын багшийн их сургууль, Хайлаарын их сургууль, Японы Азийн их сургууль, Хёогогийн багшийн их сургууль, Киотогийн багшийн их сургууль,Гакугей их сургууль, Шиова эмэгтэйчүүдийн сургууль, БНСУ-ын Боловсролын их сургууль, Ханяаны их сургууль, АНУ-ын Баруун Вашингтоны их сургууль, Блек Хиллсийн их сургууль, ХБНГУ-ын Рүүр-Бохумын их сургууль, Швейцарийн ХУ-ын Багшийн дээд сургууль, Испани улсын Лас Палме Гран Канарагийн их сургууль зэрэг 20 гаруй сургуультай багш, оюутан солилцоо, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний идэвхтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхийн зэрэгцээ Хятад хэлийг түгээн дэлгэрүүлэх алба, Тайван сан, Япон сан, JICA, KOICA, DAAD зэрэг олон улсын байгууллагатай хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг. БНСУ, Япон, БНХАУ зэрэг 10 гаруй улс орноос120 гаруй суралцагч бакалавр, магистр, докторын түвшинд суралцаж байна. Манай сургууль нь мэргэжлийн хөтөлбөрөөс гадна::

  • »     Уран бичлэг
  • »     Кирилл бичиг
  • »     Монгол бичиг
  • »     Манж бичиг
  • »    Судалгааны арга зүй
  • »    Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих арга зүй
  • »    ЭЕШ-д бэлтгэх англи хэлний сургалт
  • »    Орчуулгын сургалт /англи хэл/
  • »    Академик англи хэлний сургалт-ын үйл ажиллагаа тогтмол явуулдаг.

 

                                                                             Бакалавр

Тэнхим Тэнхимийн эрхлэгч Мэргэжил Судлах кредит Судлах хугацаа
1 Монгол хэлний тэнхим Ш.Баттөгс 1.Монгол хэл, уран зохиолын багш                                        2.Хэл, зохиол судлаач 124кр 4 жил
2 Уран зохиолын тэнхим С.Энхбаяр 124кр 4 жил
3 Сэтгүүл зүйн тэнхим С.Амартүвшин 3.Сэтгүүлч 125кр 4 жил
4 Нийгмийн ухааны тэнхим Т.Нэмэхжаргал 4.Нийгмийн, ухааны багш 122кр 4 жил
5 Түүхийн тэнхим Ж.Гэрэлбадрах 5.Түүхийн багш 124кр 4 жил
6.Түүх, нийгмийн ухааны багш 152кр 4,5жил
7.Түүх, аялал жуулчлал 122кр 4 жил
8.Архив судлал 124кр 4 жил
6 Орос хэлний тэнхим Ш.Цолмон 9.Орос хэлний багш 124кр 4 жил
10.Орос, англи хэлний багш 152кр 4,5жил
7 Дорно дахины хэлний тэхим Б.Ганчулуун 11.Хятад хэлний багш 124кр 4 жил
12.Солонгос хэлний багш 124кр 4 жил
13.Япон хэлний багш 124кр 4 жил
8 Англи, герман хэлний тэнхим Б.Болормаа 14. Англи хэлний багш    15.Герман хэлний багш 124кр 4 жил
9 Англи хэлний тэнхим Б.Нямсүрэн 124кр 4 жил

 

                                                                               Магистр

Тэнхим Тэнхимийн эрхлэгч Судлаач магистр Судлах кредит Судлах хугацаа
1 Монгол хэлний тэнхим Ш.Баттөгс

                   1.Хэл шинжлэл                                     2.Утга зохиол судлал                  3.Монгол хэл, уран зохиолын боловсрол

38кр 1.5-2 жил
2 Уран зохиолын тэнхим С.Энхбаяр
3 Сэтгүүл зүйн тэнхим С.Амартүвшин 4.Сэтгүүлзүй
4 Нийгмийн ухааны тэнхим Т.Нэмэхжаргал                     5.Философи                                             6.Социологи                                          7.Улс төр судлал                       8.Нийгмийн ухааны боловсрол 
5 Түүхийн тэнхим Ж.Гэрэлбадрах

                     9.Түүх                     10.Түүхийн боловсрол

6 Орос хэлний тэнхим Ш.Цолмон            11.Гадаад хэл шинжлэл           12.Гадаад хэлний боловсрол
7 Дорно дахины хэлний тэхим Б.Ганчулуун
8 Англи, герман хэлний тэнхим Б.Болормаа
9 Англи хэлний тэнхим Б.Нямсүрэн

                                                                               Доктор

Тэнхим Тэнхимийн эрхлэгч Мэргэжлийн чиглэл Судлах кредит Судлах хугацаа
1 Монгол хэлний тэнхим Ш.Баттөгс            1.Хэл шинжлэл                2.Утга зохиол судлал 60кр 3-4 жил
2 Уран зохиолын тэнхим С.Энхбаяр
3 Сэтгүүл зүйн тэнхим С.Амартүвшин 3.Сэтгүүл зүй, мэдээлэл
4 Нийгмийн ухааны тэнхим Т.Нэмэхжаргал                4.Философийн боловсрол                 5.Улс төр
5 Түүхийн тэнхим Ж.Гэрэлбадрах 6.Түүх
6 Орос хэлний тэнхим Ш.Цолмон 7.Гадаад хэл шинжлэл
7 Дорно дахины хэлний тэхим Б.Ганчулуун
8 Англи, герман хэлний тэнхим Б.Болормаа
9 Англи хэлний тэнхим Б.Нямсүрэн