МУБИС-ийн Хөгжлийн бодлого /2014-2024/ -ын зорилтод нээлттэй их сургуулийн орчин нөхцөл, зохион байгуулалт, технологи, эрхзүйн зохицуулалтыг бүрдүүлж хөгжүүлэх, цаг хугацаа, орон зайнаас үл хамаарсан сургалтыг нэвтрүүлэх зорилгоор цахим, онлайн хичээлүүдийг боловсруулан хэрэгжүүлэх, багш нарыг цахим хичээл бэлдэх, оюутнуудыг цахим хичээл судлахад чадваржуулах ажлыг зохион байгуулах гэж тусгасныг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сургалтын төлөвлөгөөний хичээлүүдийг танхимын, цахим, хосолсон хэлбэрээр боловсруулах боломжийг судлах, онлайн хичээл төлөвлөх, боловсруулах аргазүйн сургалтыг зохион байгуулах, ерөнхий суурийн жишиг онлайн хичээл боловсруулах, цахим агуулга хөгжүүлэх, цахим сургалтын хэрэглэгдэхүүн, цахим сурах бичиг, гарын авлага боловсруулах бэлтгэл ажил хангах, оюутны онлайнаар суралцах орчин нөхцөл, технологийн боломж, хүртээмжийн судалгаа зэрэг ажлуудыг хийж байна.