Солонгос хэл, соёлын төв нь 2019 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар БНСУ-руу урт богино хугацааны солилцооны хөтөлбөрт 20 орчим багш, оюутнууд хамрагдсан. Тус төвийн үйл ажиллагааны үндсэн болон дэд зорилго нь доорхтой адил болно.

Үндсэн зорилго:

БНСУ-ын их дээд сургууль, мэргэжлийн судалгааны байгууллагуудтай хамтран МУБИС-ийн эрдэмтэн багш, оюутан залууст зориулан солилцооны хөтөлбөр, солонгос хэл соёлын хөтөлбөр зохион байгуулах.

  • БНСУ-ын их дээд сургуулиудтай хамтран богино хугацааны багшийн туршлага солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх
  • БНСУ-ын их дээд сургуулиудад урт богино хугацааны оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэн суралцуулах
  • БНСУ-ын сургуулиудад дэвшин суралцах сонирхолтой суралцагчдад солонгос хэлний мэдлэг олгох сургалт зохион байгуулах
  • БНСУ болон МУ-ын холбогдох байгууллага хамт олонтой хамтран солонгос хэл, соёлын хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх
  • БНСУ-ын мэргэжлийн байгууллагад магистр, докторын оюутан дадлагажуулах тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх

    

Дэд зорилго:

БНСУ-ын мэргэжлийн байгууллага болон МУ-ын холбогдох байгууллагуудтай хамтран эрдэм шинжилгээний ажил хийх, олон улсын хурал зохион байгуулах

  • БНСУ-ын их дээд сургуулийн харьяа судалгааны төв болон мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан төсөл хэрэгжүүлэх
  • БНСУ-ын мэргэжлийн байгууллагатай хамтарсан эрдэм шинжилгээний ажил хийх, олон улсын хурал зохион байгуулах
  • Монгол улсын их дээд сургууль, холбогдох байгууллагуудтай хамтарсан эрдэм шинжилгээ судалгааны ажил зохион байгуулах, оролцох