ТҮҮХЭН ЗАМНАЛААС

Англи хэл, аргазүйн тэнхим нь анх 1993 онд МУБИС-ийн англи хэлний мэргэжлээс бусад мэргэжлийн ангиудад ерөнхий эрдмийн англи хэлний сургалт явуулахын зэрэгцээ оройгоор англи хэлний орчуулагчийн сургалт, ШУБ-ын сайдын 1996 оны 3-р сарын 9-ны өдрийн 84 тоот тушаалаар олгосон тусгай зөвшөөрлийн дагуу англи хэлний багш бэлтгэж эхэлсэн билээ. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд нийт 2680 оюутан төгссөнөөс 125 нь англи хэлний орчуулагч мэргэжлээр дипломын зэрэгтэй, англи хэлний багш-орчуулагч, англи хэлний багш мэргэжлээр 2564 оюутан бакалаврын зэрэгтэй төгсчээ. 20 гаруй жилийн тэртээ анхлан байгуулагдаж байсан тэнхим өнөөдөр боловсролын үйлчилгээний хүрээгээ өргөжүүлэн тэлж, англи хэлний багш, орос-англи хэлний багш, монгол-англи хэлний багш зэрэг 3 мэргэжлээр нийт 800 оюутны бакалаврын сургалт, мөн гадаад хэлний боловсролын чиглэлээр магистрантурын мэргэжлийн хичээлүүдийг заах, мөн ЕБС-ийн багш нарын мэргэжил дээшлүүлэх төвлөрсөн сургалтуудыг тус тус зохион байгуулан үйл ажиллагаа явуулж буй өөрийн түүх уламжлалтай, тус сургуулийн томоохон мэргэжлийн тэнхмүүдийн нэг болжээ.

Багшлах бүрэлдэхүүн:

21 багштай. Багш нар нь Англи, АНУ, Канад, Австрали, Энэтхэг Улсад магистрийн зэрэг хамгаалсан болон мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан, 8-38 жил ажилласан туршлагатай багш нар байна. Тус тэнхимээс МУБИС болон ГХС-ийн шилдэг залуу багш, аргазүйч болон шилдэг судлаач багш нар төрөн гарсан байна. Англи хэл, аргазүйн тэнхмийн багш нар ЕБС-ийн англи хэлний үндэсний стандарт, хөтөлбөр, сурах бичиг, зөвлөмж боловсруулах зэргээр Монгол улсын англи хэлний бодлогыг шинэчлэх, хэрэгжүүлэх үйлсэд манлайлан оролцдог. Тэнхимийн багш нар бүгд Монголын Англи хэлний багш нарын холбооны гишүүн билээ.


Тэнхимийн үйл ажиллагаа:

Тэнхимийн хамт олон багш нарын заадаг хичээлийн чанар, үр өгөөжийг дээшлүүлэх, идэвхтэй сургалтын аргазүй болон мэдээлэл харилцааны технологийг сургалтад өргөн ашиглах, багшийн ёс зүйг чанд сахих зорилго дэвшүүлэн ажилладаг. Манай багш нар заах аргазүй, хэл шинжлэл болон яриа бичгийн хичээлийн чиглэлээр мэргэжлийн багт хуваагдан ажиллаж багаараа хамтран хөтөлбөр боловсруулах, сургалт семинар зохион байгуулах, оюутны эрдэм шинжилгээний болон ангийн ажил, бие даах ажил, сурган хүмүүжүүлэх дадлага зэрэг ажлуудыг зохион байгуулахад идэвхтэй хамтран ажиллаж байна.


Тэнхим хамт олны амжилтаас:

2001-2012 оны хооронд ГХС-н шилдэг тэнхим 3 удаа, МУБИС-ийн шилдэг тэнхим шалгаруулах уралдаанд тус тэнхим 2-р байранд 1 удаа, 3-р байранд 2 удаа, шагналт байранд 2 удаа, тус тус шалгарсан байна. Тус тэнхимд Ардын Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэгтэн 9, хүндэт жуух өргөмжлөлтэй 8 багш ажиллаж байна.

Оюутанд зориулсан үйлчилгээ:
  • Ухаалаг анги
  • Movie English клуб
  • Англи ном сонирхогчдын клуб
  • Орчуулагчдын клуб
  • Ресурсийн төв
Оюутанд санал болгох сургалтын
хөтөлбөрүүд:
  • Англи хэлний багш боловсрол
  • Судлах кредит 124
  • Суралцах хугацаа-3,5-4 жил
  • Эзэмших мэргэжил: Англи хэлний багш бакалавр
  • Англи-Герман хэлний багш
  • Англи-Орос хэлний багш
  • Англи-Япон хэлний багш
  • Англи-Солонгос хэлний багш
  • Англи-Хятад хэлний багш
  • Судлах кредит-150 кр
  • Суралцах хугацаа 4,5 жил
Түншлэл ба хамтын ажиллагаа:
  • Их Британий ЭСЯ
  • АНУ-ын ЭСЯ-ны дэргэдэх Америкийн соёлын төв
  • БШУЯ-ны Кембриж- Монголын Боловсролын санаачлага төсөл
  • Канадын элчин сайдын яам
  • Монгол дахь Австралийн төлөөлөгчийн газар
  • Английн Эксетерийн их сургууль
  • Германы Оснабрукийн их сургууль
  • Монголын Англи хэлний багш нарын холбоо
  • БШУЯ-ны харьяа Боловсролын Үнэлгээний төв
  • Азийн Сан
  • DynEd
  • МОНТВ-ийн кино орчуулгын редакц
  • Боловсролын хүрээлэн
  • Багш нарын мэргэжил дээшлүүлэх институт

Багшийн товч танилцуулга

    Daniel Martin Pottmann

    Position:
    lecturer

      Tsetsegnyam Urjin

      Position:
      Senior lecturer

        Bulgantsetseg Munkhbat

        Position:
        lecturer

          Bud Odon

          Position:
          lecturer

            Enkhbayar Lkhagva

            Position:
            lecturer

              Ariuntsengel Mijiddorj

              Position:
              lecturer

                Amar.P

                Position:
                lecturer

                  Lkhamkhuu Dorjpalam

                  Position:
                  Senior lecturer

                    Bolormaa Batsuuri

                    Position:
                    lecturer

                      Nanjidmaa khishigdulam

                      Position:
                      Senior lecturer

                        Lkhasuren Batmunkh

                        Position:
                        lecturer

                          Bayasgalan Tseesed

                          Position:
                          lecturer

                            Ankhzaya Batsuuri

                            Position:
                            lecturer

                              Altantsetseg Chimedtseren

                              Position:
                              Senior lecturer

                                Otgonjargal Sodnomdorj

                                Position:
                                lecturer

                                  Narmandakh Dovchin

                                  Position:
                                  Senior lecturer

                                    Soyol-Erdene Sanjaa

                                    Position:
                                    lecturer

                                      Bayanjargal Purevsuren

                                      Position:
                                      lecturer

                                        D.Badamgarav

                                        Position:
                                        lecturer

                                          N.Amar-Amgalan

                                          Position:
                                          lecturer