Монгол судлалын төв

Монгол судлалын төв нь МУБИС - ийн захирлын 2013 оны 7 сарын А/141 тоот тушаалаар батлагдсан “Монгол судлалын төв” –ийн ажиллах журмын дагуу 2014 оны 9-р сараас үйл ажиллагаагаа эхлүүлсэн.


Төвийн хаяг: МУБИС-ийн хичээлийн А байр, 310 тоот өрөө.


Холбоо барих утас: 323687(а) , 976-99154938, 976-91246288


Төвийн эрхлэгч, доктор (Sc.D), профессор Ц.Өнөрбаян /unuroyun@yahoo.com/


Эрдэм шинжилгээний ажилтан, магистр Э.Эрдэнэзуу /zuu_6288@yahoo.com/

Үндсэн зорилго:
  • Монгол улсын “Монгол судлалаар хүлээн зөвшөөрөгдсөн төв”-ийн нэр хүндийг хадгалж, хөгжүүлэх
Төвийн үйл ажиллагааны чиглэл:
  • Монгол судлалын чиглэлээр хийх эрдэм шинжилгээний ажил
  • Гадаад, дотоодын төсөлт ажилд бие дааж болон хамтарч оролцох
  • Төр засгийн байгууллагын захиалгат ажил гүйцэтгэх
  • Сургуулийн дотоод төсөлт ажил хийх
  • Төвийн санаачилгаар бие даасан судалгаа хийх
  • Эрдэм шинжилгээний ажлын явц, үр дүнг сурталчлах, түгээх, дэлгэрүүлэх ажил
  • Олон улсын болон улс, сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын хүрээнд хурал, ярилцлага зохион байгуулах
  • Сэтгүүл, сонин гаргах
  • Сургалт, сурталчилгааны ажил
  • Багш, оюутан, магистрант, докторантуудад лекц унших
  • Мэргэжлийн чиглэлээр сургалт явуулах
  • Хот, хөдөөгийн сургууль, албан байгууллагын захиалгаар сургалт явуулах
  • Монгол судлалын чиглэлээр гадаад харилцааг өргөжүүлэх