ТҮҮХЭН ЗАМНАЛААС

1991 оноос УБИС-д “Утга зохиолын ажилтан”-ы анги нээж сэтгүүлч – утга зохиол судлаачдыг бэлтгэж эхэлсэн түүхтэй. Анхны элсэгчид нь хожим Болор цомын эзэн болсон Г.Мөнхцэцэг /одоо УИХ-ын гишүүн/, Б.Ичинхорлоо, дэд байрын шагналт СГЗ А.Эрдэнэ-Очир, Б.Баярсайхан тэргүүтэй зохиолч-сэтгүүлчид байв. Тус тэнхим 2006 оноос бие даасан тэнхим болсон бөгөөд сэтгүүл зүйн чиглэлээр сургалт явуулдаг их дээд сургуулиуд дотроос 2013 онд сэтгүүл зүйн хөтөлбөрөө Боловсролын Магадлан Итгэмжлүүлэх Үндэсний Зөвлөлөөр хамгийн анх магадлан итгэмжлүүлсэн билээ. 2014 онд МУБИС-ийн бүтцийн өөрчлөлтийн дагуу “Утга зохиолын тэнхим” болон “Сэтгүүлзүйн тэнхим” эргэн нэгдэж, МУБИС-ийн НХУС-ийн “Утга зохиол – Сэтгүүлзүйн тэнхим” нэрээр зохион байгуулагдсан. МУБИС-ийн захирлын 2018 оны 04 сарын 23-ны өдрийн А/104 тоот тушаалаар 5 сарын 1-ний өдрөөс “Сэтгүүл зүйн тэнхим” дахин тусдаа гарч, “Сэтгүүл зүй” хөтөлбөрөөр сэтгүүлч бэлтгэх бие даасан тэнхим болон шинэчлэн зохион байгуулагдаад үйл ажиллагаагаа явуулж байна. Тус тэнхимийн төгсөгчид үндэсний хэмжээний хэвлэл мэдээллийн байгуулга, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын олон нийттэй харилцах албанд үр бүтээлтэй ажиллаж байна.

Багшлах бүрэлдэхүүн:

Профессор - 1 , дэд профессор - 2, багш - 3
доктор -4, магистр - 2


Багшийн товч танилцуулга

    Жамъяансүрэн Батбаатар

    Албан тушаал:
    Захирал

      Сүхээ Амартүвшин

      Албан тушаал:
      Дэд профессор

        Мягмарсүрэн Одмандах

        Албан тушаал:
        Дэд профессор

          Чулуунбаатар Энхбат

          Албан тушаал:
          багш

            Баяр Чинзориг

            Албан тушаал:
            Багш

              Цэвэгжав Цэрэнжав

              Албан тушаал:
              Багш