ТҮҮХЭН ЗАМНАЛААС

Улсын Багшийн институт 1951 онд анх байгуулагдахад эх сууриа тавьсан өнөөгийн МУБИС-ийн ууган тэнхимүүдийн нэг юм. 1964 он хүртэл “Монгол хэл, уран зохиолын тэнхим” гэж нэрлэгдэж байгаад, тухайн оноос “Утга зохиолын тэнхим” болж бие даасан зохион байгуулалтад оржээ. 2006 онд тус тэнхимээс “Сэтгүүлзүйн тэнхим” бие даан өрх тусгаарлаж байв. 2014 онд МУБИС-ийн бүтцийн өөрчлөлтийн дагуу “Утга зохиолын тэнхим” болон “Сэтгүүлзүйн тэнхим” эргэн нэгдэж, МУБИС-ийн НХУС-ийн “Утга зохиол – Сэтгүүлзүйн тэнхим” нэртэй үйл ажиллагаагаа явуулж байгаад 2018 оны 5 сарын 1-ний өдрөөс Сэтгүүлзүйн тэнхим тусдаа гарч, Утга зохиолын тэнхим дахин дангаар шинэчлэн зохион байгуулагдсан. Тус тэнхим одоо Монгол хэлний тэнхимтэй хамтран “Багш-монгол хэл уран зохиолын боловсрол”-ын бакалаврын хөтөлбөр хэрэгжүүлэхийн зэрэгцээ, өөрийн тэнхимийн харьяанд “Хэл, утга зохиол судлал” /утга зохиол судлаач шүүмжлэгч бэлтгэх, төвд, манж хэл, эх бичиг судлалын гүнзгийрүүлсэн сургалттай/-ын хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж байна. Утга зохиолын тэнхимийн профессорын баг сургалтын үйлчилгээ үзүүлдэг “Багш-монгол хэл уран зохиолын боловсрол” хэмээх бакалаврын сургалтын хөтөлбөр нь 2020 оны 3-р сард МИҮЗ-өөр хүлээн зөвшөөрүүлж, батламжаа авсан. Тэрчлэн F- 02320301 индекстэй “Утга зохиол судлал” докторантурын сургалтын хөтөлбөр, E - 220600 индекстэй “Утга зохиол судлал” магистрантурын хөтөлбөрүүд дээр тус тус элсэлт авч сургалтын үйлчилгээ үзүүлдэг.

Багшлах бүрэлдэхүүн:

Профессор – 2, дэд профессор – 2,Ахлах багш – 2, багш – 2

доктор (Sc) – 2, доктор (Ph) – 5, магистр – 2


Багшийн товч танилцуулга

    Соргодогийн Энхбаяр

    Албан тушаал:
    Профессор

      Самбуугийн Хөвсгөл

      Албан тушаал:
      Зөвлөх профессор

        Ренчингийн Чүлтэмсүрэн

        Албан тушаал:
        Зөвлөх профессор

          Бадарчийн Энхээ

          Албан тушаал:
          Профессор

            Пүрэвийн Нармандах

            Албан тушаал:
            Ахлах багш

              Пүрэвсүрэн Яньдий

              Албан тушаал:
              Ахлах багш

                Олзхүү Отгонбаатар

                Албан тушаал:
                Багш

                  Түвшинжаргал Мөнхнаран

                  Албан тушаал:
                  Багш

                    Батбилэгийн Надмид

                    Албан тушаал:
                    Багш